ЦЕГ: БНСУ-ын иргэнээс их хэмжээний хар тамхи хураан авсан | News.MN

ЦЕГ: БНСУ-ын иргэнээс их хэмжээний хар тамхи хураан авсан

ЦЕГ: БНСУ-ын иргэнээс их хэмжээний хар тамхи хураан авсан

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн талаар ярилцлаа.


-2019 он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн юм бол?

-Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Уг хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байна.

-Хар тамхи хэрэглэж байсан гадаадын иргэнийг шалгаж байна гэсэн энэ талаар?

-БНСУ-ын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгалтын явцад 2019 оны гуравдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч БНСУ-ын иргэн К нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлэн Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Иргэн К нь өмнө нь хар тамхины хэрэгт шалгагдаж байсан уу, өөрөө хэрэглэдэг юмуу эсвэл зарж борлуулдаг уу?

-Тухайн иргэн хэдий хугацаанд хэрэглэж байсан, зарж борлуулдаг байсан эсэхийг мөрдөн шалгах үйл ажиллагаа дууссан цагт мэдээлэх боломжтой.

-Иргэн К нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг байсан уу?

-Иргэн К нь 53 настай, эрэгтэй, урьдчилсан шалгалтаар гоо сайхны бараа зарж борлуулдаг гэж мэдүүлсэн байгаа. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь шалгалтын явцад илүү тодорхой болно.

-Хар тамхины хэргийг анх үйлдэж байгаа болон олон удаагийн үйлдэлтэй этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

-Хар тамхи хэрэглэсэн этгээдийг албадан эмчилгээнд явуулдаг уу?

-Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаал “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх тухай”-д заасны дагуу албадан эмчилгээнд явуулдаг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт залуус ихээр өртөх боллоо. Үүний цаад шалтгаан юунд байдаг вэ?

-Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэг удаа хэрэглэхэд ямар ч гаж нөлөөгүй гэх мэтчилэн бие биенийгээ хуурах асуудал их байдаг. Иймд залуучуудад хандаж хэлэхэд битгий нэгнийгээ даган дуурай, хэн нэгэн санал болгоход татгалзах бүрэн чадвартай бай. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварч байна гэсэн үг.

Эх сурвалж: ЦЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-27 43.228.131.45

Энэ солонгосчууд Монголд дийлдэхээ байлаа шүү?? бүх байрны 1 дүгээр давхрыг авч цааш эрүүл газарруу өргөтгөж байна?? үнэгүй 100м2 газар гуанзандаа хэрэглэхээр өөрсдөө дур мэдэн ашиглаж байна. түүнийгээ ногооны зоорь болгож дээр нь шат хийж байна. Монголчуудаас илүү их эрх мэдэлтэйгээр газарруу хавж орж байна?? хөдөө хамгийн гоё байрлалтай төмөр зам дагуу газарт хүлэмж барьж байна. Оршуулгын газруудыг авч тохижуулж Монголчуудыг ажиллуулж мөнгө угааж байна????? шалгаач эээ???? Гэтэл Солонгост Монг

Avatar

zochin 2019-03-27 43.228.131.45

Энэ солонгосчууд Монголд дийлдэхээ байлаа шүү?? бүх байрны 1 дүгээр давхрыг авч цааш эрүүл газарруу өргөтгөж байна?? үнэгүй 100м2 газар гуанзандаа хэрэглэхээр өөрсдөө дур мэдэн ашиглаж байна. түүнийгээ ногооны зоорь болгож дээр нь шат хийж байна. Монголчуудаас илүү их эрх мэдэлтэйгээр газарруу хавж орж байна?? хөдөө хамгийн гоё байрлалтай төмөр зам дагуу газарт хүлэмж барьж байна. Оршуулгын газруудыг авч тохижуулж Монголчуудыг ажиллуулж мөнгө угааж байна????? шалгаач эээ???? Гэтэл Солонгост Монг

Avatar

батаа 2019-03-27 212.8.249.181

Каннабис хэмээх энэ олсны төрлийн ургамалыг хэрэглэвэл олон төрлийн хорт хавдараас урьдчилан сэргийлэх, тархи, сэтгэц мэдрэлийн өвчнийг анагаадаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Мөн алцхаймерийн өвчинтэй хүнийг энэ ургамлаар эмчилж байна. Каннабис нь донтуулах чадвараараа архи, жирийн утаат тамхинаас хэд дахин бага ба үүнийг татсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн өдүүлсэн тохиолдол монгол улсад болон дэлхийн хэмжээнд нэг ч гараагүй ба харин архинаас болж өдөрт 2-3 хүн зуурдаар өөд болж байна.

Avatar

Зочин 2019-03-27 212.8.249.181

Хорт хавдарын эсийг устгадаг нь нотлогдсон.

Avatar

Зочин 2019-03-27 77.111.245.187

Каннабис гэх энэхүү цагаан тахлыг хэрэглэсэн хүний нүд улаанаар эргэлдээд, ээж аавыгаа алах сэдэл төрүүлдэг, тэгээд хүний мах иддэг болгодог аймшигтай, дэлхийн хамгийн аюултай биологийн зэвсэг болох синтетик хор юм! Иймд энэхүү бодисыг хэрэглэсэн хүмүүсийг цаазаар авах хэрэгтэй!!!

Avatar

111111 2019-03-27 203.91.119.163

Юу гэж худлаа юм бичээд байгаа юм бэ? Мансууруулах бодис нь ШУ-д тодорхой шаардлагатай, хэрэгцээтэй болоод хмийн болон бусад аргуудаар гаргаж авсан юм, явцын дунд буруу хэрэглээ, зуршил болж зарим нэгнийг донтуулаад байгаа нь үнэн. Гэхдээ хүн алах сэдэл төрүүлэх, хүний мах иддэг болгоно гэж юу байхав дээ... Ямар харанхуй, бүдүүлэг нийгэм байгаа биш арай бодитой, энгийнээр хор хөнөөлийг нь тайлбарлаж өгвөл Залуу үе маань ойлгоно. Хэрэглэхгүй байж чадна

Avatar

Зочин 2019-03-27 202.170.68.162

hahahahahaha

Avatar

Зочин 2019-03-27 202.131.225.150

тэр нь ч бас хаашайн хахах

Avatar

Хөх толбот Монгол хүмүн 2019-03-27 77.111.247.47

Каннабис хэрэглэсэн хүний нүд цусан улаан өнгөтэй болоод, дэргэдээ байгаа ээж аавыгаа хүртэл алж, махыг нь идүүлэхэд хүргэдэг дэлхийн numero uno хортой синтетик бодис юм. Иймд энэхүү цагаан тахлыг хэрэглэсэн хүмүүсийг цаазаар авах хэрэгтэй. Сургамж өгөхийн тулд гэр бүлийн хүмүүстэй нь хамт цаазлах хэрэгтэй.

Avatar

Zochin 2019-03-27 202.170.68.162

hahahahahahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж