Цөмийн зэвсгээ устгах хүртэл АНУ хоригоо цуцлахгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгээ устгах хүртэл АНУ хоригоо цуцлахгүй

Цөмийн зэвсгээ устгах хүртэл АНУ хоригоо цуцлахгүй

АНУ-ын Төрийн Департментаас Хойд Солонгос цөмийн зэвсгээ бүр мөсөн устгах хүртэл нэг ч хоригийг цуцлахгүй гэдгээ өчигдөр /2019.03.26/ мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ Хойд Солонгостой холбоотой Хятадын хоёр компанид хориг тавьсан. Үүний хариу байв уу гэлтэй Хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газраас Хойд Солонгос төлөөлөгчдөө эргүүлэн татах шийдвэр гаргасан.

 Уг байгууллага нь Солонгосын хойгт энх тайван тогтохын эхлэл болсон хоёр Солонгосын албан тушаалтнууд чөлөөтэй уулзаж, санал бодлоо солилцох цорын ганц суваг юм. Тиймээс ч удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоригийг цуцаллаа хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.  Трампын мэдэгдлээс хоёр хоногийн дараа Хойд Солонгосын төлөөлөгчид ажлын байрандаа эргэн ирсэн ч ямар нэгэн тайлбар огт хэлээгүй байна.

Харин Төрийн Департмент өчигдрийн мэдэгдэлдээ “Олон улсын хамтын нийгэмлэг нь НҮБ-аас гаргасан Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн зэвсгийг үйлдвэрлэхийн эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Бидний бодлого шийдвэр огтхон ч өөрчлөгдөөгүй” хэмээн Трампын мэдэгдлийг үгүйсгэжээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж