Б.Гарамгайбаатар: Манай намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчид харамсаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Б.Гарамгайбаатар: Манай намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчид харамсаж байна

Б.Гарамгайбаатар: Манай намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчид харамсаж байна

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн үед ярих болсон хонгил гэгчээр  өнөөдрийг хүртэл би явж байгаа хүн. Намайг 2013 оноос хойш шалгаж мөн надтай хамаарал бүхий хүмүүсийг бүгдийг нь шалгаж өнөөг хүрсэн. Хавтаст хэрэг нээгдээд зургаан жил болж байна. Анхан шатны шүүхээр орсон боловч анхан шатны шүүхээс буцаасан. Өчигдөр УИХ-ын чуулган дээр миний нэр дурдагдсан учраас би энэ мэдээллийг хийж байна. МАН-ын элий, балай нь мэдэгдэхгүй олон гишүүдийн нэг нь миний нэрийг онцолж байгаад хэлж байна лээ. УИХ-ын гишүүн шүүхийн өмнөөс шүүдэг болсон гэдгийг нотолж буй нэг хэлбэр нь энэ. Тухайн хүнийг ямар асуудлаар, яагаад шалгагдаж байгааг нь мэдэхгүй байж ярьдаг элий балай гишүүд МАН-д олон бий. Манай намаас тасарч гарсан хүмүүс дунд ч элий балай хүмүүс зөндөө бий. Намайг нэг өдөр гэрчээр дуудаж 10 хоног хорьсон, би  энэ хугацаанд хуурай өлсгөлөн зарласныг та бүхэн мэдэхгүй. Аргагүйн эрхэнд намайг тэндээс гаргасан. Би өвчин зовлон ярьж гуйж гараагүй. Хэлмэгдүүлэлт гэж байдгийг би зах зухаас нь мэднэ. Хонгил байдаг гэдгийг мөн мэднэ, хонгилыг захиалдаг хүмүүс нь одоогийн УИХ-д суугаа МАН-ын гишүүд. Өнөөдөр таван эр зоригтой хүн УИХ-ыг бужигнуулж нийгмийг хөдөлгөөнд оруулж байгаа тэд өөрсдийгөө баатар гэж бодож байгаа байх. Энэ хүмүүс хонгилыг гартаа авахын тулд  тэмцэж байгаа хүмүүсийн өмнөх сум нь, бусад нь ард нь бий. Ерөнхийлөгчийн санаачилсан  хуулийн төслөөр парламентыг үгүй хийх гэж байна. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан бол хэрэгждэг гэдгийг өчигдөр Ж.Батзандан өөрөө нотолж байгаагийн хувьд Үндсэн хуулийг зөрчиж Үндсэн хуулийн бус аргаар  удирдах эрхийг булааж авч байгаагийн хэлбэр.

Өчигдөр мөн Ц.Нямдорж сайд АН-ыг ихэд мууллаа. Ардчиллын үр дүнд Монгол улс Үндсэн хуультай болсон. Үндсэн хууль өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй. Хүч түрэн хууль бусаар авах гэсэн оролдлогыг МАН тэргүүтэй нөхөд болон манай намаас нэр дэвшиж байсан Ерөнхийлөгч мөн түүний багийнхан хамтарч ажиллаж байгаад үнэхээр харамсаж байна. Үүнийг АН дэмжиж хэрхэвч болохгүй. АН баруун төвийн нам гэдгээ зарласан. Иргэдийг мэдээлэлгүйгээр нь далимдуулж тоглож байна. Мөн ЖДҮ бол Ж.Энхбаяр гишүүний ярьдаг шиг зүйл биш шүү" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж