УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, байнгын хорооны даргад Д.Оюунхоролыг санал болгож хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Намрын чуулганы төгсгөлд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон учраас байнгын хорооны даргын ажлаа өгөх ёстой. Тэрбээр, УИХ-ын даргад хүсэлтээ өгсөн учраас түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Оюунхоролыг дэмжсэн учраас чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ