Boeing 737 Max онгоцны хөдөлгүүр доголдож ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Boeing 737 Max онгоцны хөдөлгүүр доголдож ослын буулт хийжээ

Boeing 737 Max онгоцны хөдөлгүүр доголдож ослын буулт хийжээ

АНУ-ын Флорида мужийн Орландо хотоос Калифорни руу ниссэн “Southwest Airlines” компанийн “Boeing 737 Max” онгоц өчигдөр /2019.03.26/ хөөрөөд удалгүй ослын буулт хийжээ. Дэлхий даяар энэ загварын хөлгөөр зорчигч тээвэрлэхийг хориглосон учир Калифорни дахь үйлдвэрийн байранд аваачин техникийн үзлэгт оруулахаар ийнхүү ниссэн байна.

“Southwest Airlines” компанийн зүгээс тус онгоцны хөдөлгүүрт асуудал үүссэн учир ослын буулт хийсэн гэдгээс өөр тайлбар өгөөгүй байгаа ажээ.

“Boeing 737 Max” загварын хөлөг хагас жилийн дотор хоёр удаа ижил төстэй байдлаар осолдож 350 орчим хүний амь нас хохирсон учир уг загварын хөлгийг үйлчилгээнд ашиглахыг дэлхий даяар хориглосон. Үүний улмаас “The Boeing” компанийн хувьцаа уналтад орж, компани хүндхэн нөхцөл байдалд байгаа юм. Үйлдвэрлэгч “The Boeing” компанийн зүгээс онгоцнуудынхаа програм хангамжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд олон улсын шинжээчдийн баг ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Энэ бүх дуулианаас үүдэн “The Boeing” компани шинэ загварын хөлгийнхөө нисэх зөвшөөрлийг хэрхэн авсан талаар нисгэгчдэд зориулсан сургалт гарын авлагыг хэрхэн бэлтгэдэг зэргийг мөрдөн шалгах шийдвэрийг АНУ-ын Засгийн газар гаргасан.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж