Пикассогийн хулгайд алдагдсан зураг 20 жилийн дараа олджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Пикассогийн хулгайд алдагдсан зураг 20 жилийн дараа олджээ

Пикассогийн хулгайд алдагдсан зураг 20 жилийн дараа олджээ

Нидерландын нэрт "ангууч" Артур Брэнд алдарт зураач Пикассогийн 20 жилийн өмнө хулгайд алдагдсан зургийг олжээ. “Урлагийн ертөнцийн Индиан Жонс” гэгддэг түүний ярьснаар, олон жилийн турш Нидерландын эрүүгийн ертөнцийнхний гарт  байсан тус зураг 1999 онд Саудын Арабын шейхийн дарвуулт онгоцноос хулгайд алдагдсан аж.

Пикассо "Dora Maar" бүтээлээ 1938 онд зурсан бөгөөд өнөөдөр 25 сая еврогоор үнэлэгдэж буй юм байна. Дора Маар нь долоон жилийн турш Пабло Пикассогийн хайртай бүсгүй, урлагийн тэнгэр байжээ. Түүний зураг нэрт зураачийг 1973 онд өөд болтол гэрт нь өлгөөтэй байсан аж.

Брэнд өөрийн уйгагүй зүтгэлийн ачаар 2015 онд Нацистын уран бүтээлч Йозеф Торакийн "The horses of Hitler" нэртэй хоёр хүрэл баримлыг олж илрүүлснээрээ нэр алдар нь улам өсжээ. Түүний хэлснээр, Пикассогийн дээрх бүтээлийг мансууруулах бодис, зэвсгийн наймаатай холбоотой гэмт хэргийн гүйлгээний барьцаа болгон ашигладаг байсан аж. Брэнд тус зургийг олж авсныхаа дараа гэртээ өлгөсөн бөгөөд өөрт нь ихэд таалагдсан талаар ярьжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж