АН: Ардчиллаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

АН: Ардчиллаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно

АН: Ардчиллаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно

ҮАБЗ-ийн  гурван гишүүн шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилох тухай хуулийн төсөл  санаачилсныг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж яг одоо мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөлд өчигдөр өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлж  мөн мэдэгдэл гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр  үүсээд буй үйл явц нь Үндсэн хуулийн халдашгүй байдал руу шууд хуулийн өөрчлөлт хийх гэж байгааг нь хүлээж авах боломжгүй үйлдэл гэж бид харж байна. Ардчилсан Монгол Улс 30 жил  ардчиллын замаар явахдаа алдаж, оносон зүйл их байгаа ч гэсэн хүний эрх, эрх чөлөө, нийгмийн эд баялгийг арвижуулах, эдийн засгийг чөлөөт зах зээлээр хангах чиглэлүүдэд олсон амжилт  их бий гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

Харамсалтай нь, өнөөдөр ардчилсан Үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой төрийн бүх институт түүний удирдлага Үндсэн хуульд харш үйлдэл хийж хууль эрхзүйн ноцтой үр дагаврыг  гаргаж байгаа  зөрчлүүд дээр дөрөөлж, шалтаглаж түүгээр далимдуулж Үндсэн хуульд гар хүрэх гэж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд батлагдвал Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль зөрчигдөж ардчиллын баталгаа алдагдахад хүрэх нь тодорхой. Монгол улс ардчиллаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно гэж харж байна. Олон нийтийн бухимдлыг ч төрүүлж байна. Ардчиллыг хамгаалах эцсийн тулгуур нь Ардчилсан нам. Өнөөдрийн Үндсэн хуулийг хамгаалах үүрэг нь бидэнд оногдож байгаа. Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ардчилсан орон байх уу эсвэл дарангуйлалд шилжих үү гэдгийг ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “УИХ-ыг тараах нь  зүйтэй гэсэн манай намын санаачилга зөв юм байна гэдгийг өчигдрийн үйл явдал батлан харууллаа. Сүүлийн үед УИХ, Засгийн газрын ажил бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа болж хувирсан. Шүүх эрх мэдлийн урдуур орж шүүдэг болсон. Эцэст шүүхийг өөрийг нь шүүж байна. ҮАБЗ  рүү  УИХ-ын дарга нь гүйж ороод УИХ, Үндсэн хуулийн эсрэг шийдвэрт оролцож болохгүй. ҮАБЗ–өөс УИХ-ын дарга гарах ёстой.УИХ бол бие даасан институт. Өнөөдөр бид УИХ-ын зарим гишүүнийг өрөвдөж байна. Аймхай, аминчхан тэдний зарим нь гэмт хэрэгт холбогдсон гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ өнөөдөр амин хувиа хичээдэг цаг нь биш. Зөвхөн кнопчид болж хувирвал бид дарангуйллыг өөрсдөө хүлээж зөвшөөрч байгаагийн илрэл. Хууль зөрчсөн хуулийн төслийг зогсоох ёстойг АН-ын бүлэг шаардаж байна.  С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрээсэй гэж бид 20 жил хүлээсэн нь үнэн.  Эрүүдэн шүүсэн гэсэн бичлэгээ зөвхөн УИХ-ын гишүүдэд ч бус ард түмэнд ил болго. Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцдог хууль  нь байхад түүгээрээ асуудлаа шийд. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрүүлэхийн тулд 20 жилийн хугацаанд олон хүн хэлмэгдсэн. Энэ хугацаанд Ц.Нямдорж олон удаа сайд хийж олон удаа тус хэргийг шалгах ажлын хэсгийг зохион байгуулсан хүний нэг нь яах аргагүй мөн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

60 тэрбумын сүлжээгээр бүрдсэн, схемийг зохисон хүн М.Энхболдыг би Ерөнхийлөгч болгохгүйн тулд 21 удаа би шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр хамгийн их хашхирч эсэргүүцдэг байсан хүмүүс өнөөдөр намайг 60 тэрбумын үлдэгдэл гээд ярьж байна. Ичдэггүй юм бэ. 60 тэрбумын сүлжээгээр мөнгөө төлж гарсан УИХ-ын гишүүд юу ч хийж болно гэдгийн нэг жишээ нь ЖДҮ юм. ЖДҮ-д барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хэм хэмжээг эвдэхээр явж байна. Тэд өнөөдөр хууль хүчний байгууллагын удирдлагуудыг сольж байгаад өөрсдийн ЖДҮ-г баллуурдах гэж байна. ЖДҮ-гээ ингэж л аргалах гэж байж. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд  ноцтой аюул учир байгаа тул ард түмэн сонор сэрэмжтэй байхыг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж