Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ | News.MN

Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй гэмтлээ даахгүй нас барсан гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө.

Тодруулбал, өндрөөс үсэрсэн 17 настай А гэгч жирэмсэн эмэгтэй өчигдөр зургаан давхраас унаж байсныг цагдаа аварсан мэдээлэл цацагдсан. Гэвч, тэрээр өнөө өглөөний 07.00 цагийн орчимд амьсгал хураасан ажээ. Бүсгүй өчигдөр оройн 01.10 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ГССҮТ-д хүргэгдсэн ирсэн аж.  Улмаар нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч  эх, ураг хоёрын амь насыг аварч чадаагүй байна.

Хэргийг сануулахад, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй сууж байжээ. Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч талийгаач үгэнд нь оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган аварсан боловч харамсалтай нь, бүсгүй гэмтлээ даалгүй нас барсан асуудлыг цагдаа нар шалгаж байна.

Э.ЭНХ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2019-03-27 202.55.191.130

ALIIN OHINIIG JIREMSEN BOLGOOD HAYSAN TER BANDI N TAMD SHATAJ UHEESEI

Avatar

Ger bul tuluvlultiin hicheel baga angias ni oruuliya 2019-03-27 108.218.234.108

Ger bul tuluvlultiin hicheeliig baga angias ni oruulah heregtei. Mongolchuud ihenh ni oyun uhaanaaraa bish husel tachaalaaraa amidarlaa shiidej irsen, tiimees ger bul tuluvlult gej tui ch baihgui. Diilenh mongol erchuud haa saigui uree tsatsaj yavdag adguus shinj ni davamgailsan humuus shuudee. Teriig emsuud ni uhaanaaraa zohitsuulah yostoi bolovch ihenh emsuud ni adilhan husel tachaaldaa zahiragdtsan bolohoor yag adguus shig tuluvluugui huuhed hiitsgeej, ur dund huuhduud l hohirch uldene.

Avatar

Зочин 2019-03-27 66.181.164.171

эвий дээ гэж. сэтгэл санааны дарамт шаналан байж дээ.

Avatar

Гарчигаа солино уу 2019-03-27 66.181.166.36

Амьсгал хураажээ гэж бичихгүй ээ. Наадах чинь цаад өнгө нь муулах, баалах аястай үг шүү дээ. Нас барсан хүнийг доромжилж байгаа юм шиг уншигдаж байна.

Avatar

шуурхай 2019-03-27 66.181.182.238

өнгөрсөн 10 сард 30тайдаа анхныхаа хүүхдийг төрүүлж байлаа.өвдөөд очиход өөдөөс загнаж харьж унт гээд хөөж байсан.арай гэж 6 давхарт нь гарахад бүүр мухрынхаа өрөөнд оруулаад орхицон.тэгээд удаж удаж ургийн бичлэг ирж залгачаад тоохгүй гараад явцан…тэгээд бүүр ирэхгүй болохоор нилээн удсаны дараа ургийн бичлэгээ салгаад өөрөө мөлхөөд очиж билээ.тэгсэн ээлжээ өгөх гээд яарсан хүмүүс намайг харсанаа ӨӨ МАРТЧИХАЖ гэж хээв нэг хэлээд төрүүлж билээ..дэндүү хүнд сурталтай хүмүүс шүү

Avatar

Шударга 2019-03-27 124.158.110.117

Талийгчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Өөрөө амиа хорлох үйлдэл хийсэн байхад эмнэлгийн эмч, ажилчдыг дандаа буруутгаж чичлэхээ больцгоо. Яг үнэндээ хүүхдийн эцэг, ааь ээж, ах дүү нар нь бас л буруутай. Хэтэрхий туйлширч байна. Шударга хэлэхэд үхэхдээ бусдад бүү гай бол. Монголд энэ нүүр номыг хаавал таарна. Бөгсөө арчиж, амаа угааж сураагүй юмнууд олон юм хуцацгаах юм.

Avatar

ddd 2019-03-27 124.158.109.232

end emch emn.n ajilchid yahaaraa buruutan boloh gej etsg ehiin hyanaltgui uursdiih ni uhamsar humuujil shuu dee yum l bol emch nariig buruutgadgaa bolimoor yum

Avatar

ok 2019-03-27 64.119.24.68

манай эмч нарын харьцаа гэж дээр орос авгай нар шиг хэрэг байхгүй шдээ, 40 иос хойш насныхан, 20иос доош насныхан яаж төрнө гээд сэтгэл санааны хямралтай байхад чинь дээр эмч , сувилагч нар нь дарамтлана, хөгширч үхэх гэж хүүхэд гаргаад ,эсүүл хоол олж идэж чадахгүй өөрөө яая дээ гэж байж, хүүхэд олоод гээд л загнана, мэдээж өөрсдөд нь хэцүү байгаа,шдээ тэгтэл бас эмнэлгийн ажилчид ч юу вэ дээ

Avatar

ddd 2019-03-27 49.0.140.68

Эцэг эхчүүд хүүхдээ ид сурч боловсрох насан дээр нь анхаарах хэрэгтэй байна. бидний үед 17 той юун хүнтэй унтах, 10-яаж төгсөж олигтойхон хуваарь авах вэ гээл үзэж байлаа. энэ бол цэвэр эцэг эхийн буруу.

Avatar

Зочин 2019-03-27 202.21.105.26

Чам шиг юмнуудын иймэрхүү үгнүүдээс болж энэ залуу иргэн амиа хорлолоо. Хогийн хуучинсаг, нэгэнт өнгөрсөн хувь тавилантай чам шиг юмнууд эртхэн цөөрч дуусаасай билээ.

Avatar

tsetseg 2019-03-27 103.26.194.47

Үнэхээр хуучинсаг үзэл бодолтой хүн юмаа ийм болоод л ихэнх залуу хосууд ар гэрийн асуудлаас болж нууж хүүхдээ авхуулах амиа хорлох зэрэг хэргүүд гардаг байх. Хүн ер нь хэдэн настайдаа ээж аав болно хамаагүйштэ нэгэнт л эцэг эх болохоос биш одоо үед хүмүүс эрт аав ээж болдог болсон зөндөө л 16 17той хүүхдүүд аав ээж болоод сайхан амьдарч л байнадаг.

Avatar

zochin 2019-03-27 218.232.72.89

man emnelegiin ajiltnuud gj de ihenh ni setgel bhgvi ydahda korea shg blgoh heregt setgel sanaani tuslamj ene ter gd l boloh blohgvi ih yum yrina hogshin hvn torwol yanaa ene odo hogshin yum bjeej gee l zaluu hvn bwal jhon yum bjeej ene ter gee l um mani badmi hum

Avatar

Zochin 2019-03-27 66.181.161.55

Yag unen eh nyalhasiin ajilchid arai l yum bn lee

Avatar

Зочин 2019-03-27 202.131.227.114

Эвий дээ нялх амьтан байна ш дээ. Манай эмнэлгийнхэн ийм эхчүүдтэй хүнлэг сэтгэлээр харьцахгуй бол болохгүй. Аягүй бол сэтгэл санааны хүнд байдалд оруулсан ч байж мэднэ. Цагдаагийн байгууллага үүнийг сайтар нятлан шалгах хэрэгтэй дээ. Ер нь манай эмч, эмнэлгийн ажилтнууд хүнийг хайрлах биш, загнаж зандарсан, үл тоосон байдалтай харьцдаг. Япон, Солонгос мэтийн өндөр хөгжилтэй орны эмнэлгийн байгууллагуудаас туршага судлах хэрэгтэй. Тэнд өвчиндөө шаналж буй зовж зүдэрсэн хүмүүсийг бурхан мэт хүндэ

Avatar

Зочин 2019-03-27 66.181.186.165

17 настай ээжид гэр бүлийн орчноос эхлээд эмнэлгийн ажилтангууд хүртэл сэтгэл зүйн маш их дэмжлэг өгөх нь чухал байсан байж таараа. Ер нь яаж ч бодсон насанд хүрээгүй ээж болох гэж байгаа хүнд бүх зүйл харанхуй л байгаа ш дээ. Амьдралд хөлөө олоогүй, хувь хүнийхээ хүнд төлөвшөөгүй залуус энэ талын үйлчилгээ нэн тэргүүнд маш чухал гэдгийг мэдрүүлж байна даа. Сайн төрлийг олох болтугай….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж