Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Өндрөөс үсэрсэн жирэмсэн эмэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ

Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй гэмтлээ даахгүй нас барсан гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө.

Тодруулбал, өндрөөс үсэрсэн 17 настай А гэгч жирэмсэн эмэгтэй өчигдөр зургаан давхраас унаж байсныг цагдаа аварсан мэдээлэл цацагдсан. Гэвч, тэрээр өнөө өглөөний 07.00 цагийн орчимд амьсгал хураасан ажээ. Бүсгүй өчигдөр оройн 01.10 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ГССҮТ-д хүргэгдсэн ирсэн аж.  Улмаар нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч  эх, ураг хоёрын амь насыг аварч чадаагүй байна.

Хэргийг сануулахад, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй сууж байжээ. Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч талийгаач үгэнд нь оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган аварсан боловч харамсалтай нь, бүсгүй гэмтлээ даалгүй нас барсан асуудлыг цагдаа нар шалгаж байна.

Э.ЭНХ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж