Англид Ливерпүүл, Манчестер Сити клубууд цомын төлөө өрсөлдөнө | News.MN

Англид Ливерпүүл, Манчестер Сити клубууд цомын төлөө өрсөлдөнө

Англид Ливерпүүл, Манчестер Сити клубууд цомын төлөө өрсөлдөнө

Англид Ливерпүүл, Манчестер Сити клубууд цомын төлөө өрсөлдөнө

Шигшээ багуудын цугларалт өндөрлөж Европын хөлбөмбөгийн лигүүд энэ долоо хоногт эргэн ирнэ. Одоогоор Английн премьер лиг 30-31 тойргийн тоглолт явагдаад байгаа бөгөөд Ливерпүүл клуб 31 тойргийн дараах байдлаар 76 оноотой тэргүүлж байгаа бол Манчестер Сити 1 тоглолтын дутуутай 74 оноотой удаалж байна. Ливерпүүл клуб өнгөрсөн Зул сарын баяраас хойш лигийг итгэл төгс тэргүүлж байсан ч өөрөөсөө чансаа доогуур багуудтай тэнцсэн нь хүснэгтийн дэд байранд бичигдэж буй багтаа боломж олгоод байгаа. Ялангуяа 29-р тойрогт Мерсисайдын дерби тоглолтонд тэнцэж Манчестер Сити клубыг урдаа алдсан. Манчестер Сити клуб 31-р тойргийн нөхөн тоглолтоо Манчестер Юнайтед клубтэй хийх бөгөөд тэргүүллээ хадгалах гэвэл заавал хожих шаардлагатай.

Энэ улиралд Английн лигийн аваргын төлөө Ливерпүүл болон Манчестер Сити багуудын дунд гол өрсөлдөөн өрнөж байгаа. Ливерпүүл 1989-1990 онд Английн лигтээ түрүүлснээс хойш 29 жил, премьер лиг нэртэй болсноос хойш цом хүртэж чадаагүй байна. Харин Манчестер Сити клуб шинэ мянган гарснаас хойш, премьер лиг нэртэй болсноос хойш 3 удаа цомыг өргөсөн. Манчестер Сити жил дараалан лигт түрүүлэх үү? эсвэл Ливерпүүл клуб 29 жилийн дараа Английн лигийн 19 дэх цомоо хүртэх үү? гэсэн асуулт үлдэж байна.

Ливерпүүл клубын сүүлийн 7 тоглолт:

  • Тоттенхэм Хотспур
  • Саутхэмптон
  • Челси
  • Кардифф Сити
  • Хаддерсфилд Таун
  • Ньюкасл Юнайтед
  • Волверхэмптон Уондерерс

Манчестер Сити клубын сүүлийн 8 тоглолт:

  • Фулхэм
  • Кардифф Сити
  • Кристал Палас
  • Тоттенхэм Хотспур
  • Манчестер Юнайтед
  • Бөрнли
  • Лейстер Сити
  • Брайтон Хов Энд Альбион

Лигийн хүснэгтийн 3-р байранд бичигдэж буй Тоттенхэм Хотспур клуб сүүлийн 5 тоглолтоос ердөө 1 хожил авч 1 тэнцэн 2 хожигдоод байгаа. Ерөнхийдөө цомын төлөөх өрсөлдөөнөөс гарсан. Тэдний хувьд аваргуудын лигийн эрхтэйгээ үлдэх нь чухал болоод байна. Ирэх улирлын аваргуудын лигийн эрхийн төлөө Челси, Манчестер Юнайтед, Арсенал болон Тоттенхэм Хостпур клубууд өрсөлдөж байна. Эдгээр багуудаас аль нь аваргуудын лигийн эрх авч болох ч Челси клуб сүүлийн үед үзүүлж буй тоглолтуудаас чөлөөт уналтыг хийгээд байна. Одоо байрлалаа ахиулах шаардлага тулгараад байгаа. Лигийн үлдсэн тоглолтууд маш өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтууд хөлбөмбөг сонирхогчдын өмнө ирж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайхан 2019-03-27 103.212.116.146

Танай сайт энэ Б.БЯМБАБАЯР мэтийн му…у толгойлсон монгол хэлээ мэддэгүй нөхдүүдээсээ нэг бол салах эсвэл хоосон толгойд нь жаахан юм хийж өгөх болж дээ.

Avatar

Ганаа 2019-03-27 66.181.178.146

Сайтууд өөрийгөө магтахаас өмнө уншигчдаар магтуулах нь чухал баймаар, хэн нь тэргүүлж байгаа нь мэдэхгүй хоюулаа удаалж байна гэж бичдэг сэтгүүлчтэй байхад шилдэг гэхүү, эднийгээ давтан сургадгиймуу яадийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж