Н.Наянбаатар: Хүний амь аварсандаа баяртай байна

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Н.Наянбаатар: Хүний амь аварсандаа баяртай байна

Н.Наянбаатар: Хүний амь аварсандаа баяртай байна

Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ.

Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган амийг нь аварсан байна.

Болсон явдлын талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатартай утсаар холбогдож асуулаа. Тэрбээр “Манай хадам эгч өчигдөр шөнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх гээд ирсэн юм. Тухайн үед би баз хүргэн, эхнэр гээд гэр бүлээрээ байсан. Гэтэл эмнэлгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гаргаад суучихсан харагдсан. Хүмүүс бүсгүйг “Өрөөндөө ор” гэсэн боловч дээрээс унасан. Би машиндаа байсан дээлээр жирэмсэн эмэгтэйг тосч авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Эрдэнэт хүний амь аварсандаа баяртай байна. Хүний амь аврах нь миний албан үүрэг шүү дээ. Миний хувьд цагдаагийн байгууллагад 11 жил ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст таван жил гаруй ажиллаж байна” гэв.

Эмнэлгийн өрөөний цонхоор унасан жирэмсэн эмэгтэй 17 настай байсан гэдгийг албаныхан мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж