Мэдээлэл холбооны технологийн салбарын шилдэгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Мэдээлэл холбооны технологийн салбарын шилдэгүүд тодорлоо

 Мэдээлэл
холбооны салбарын шилдэгүүдийг тодруулдаг “мэдээлэл, холбооны
технологийн шилдэг сонголт-2009 шалгаруулалтаар Мэдээлэл технологийн
үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүнээр “MGM үндэсний брэнд” компьютер 2
дахь жилдээ дахин шалгарсан байна. Мөн дэвшилтэд технологийг
нэвтрүүлэгчээр Мобиком корпорацийн “илүү дэвшилтэд 3,5G” технологи,
Интернэтийн шилдэг үйлчилгээгээр МЦХ ХК “өндөр хурдны ADSL үйлчилгээ”
шалгарчээ.
Энэхүү шалгаруулалтыг Мэдээлэл шуудан харилцаа холбоо
технологийн газар“Миний компьютер” сэтгүүл, Мэдээлэл технологийн
үндэсний фарк, Мидас монита ТББ хамтран зохион байгуулдаг
шалгаруулалтанд 20 байгууллагын 34 бүтээгдэхүүн үйлчилгээ өрсөлдөж,
шилдэгүүдийг олон нийтийн санал асуулга, МШХХТГ, Шударга бус
өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Улсын мэргэжлийн хяналтын газар,
МТҮП, ШУА, МУИС, ШУТИС, Мидас монита ТББ, Монголын хэрэглэгчийн эрх
ашгийг хамгаалах нийгэмлэг, Оюуны өмчийн газар зэрэг мэргэжлийн 16
байгууллагын үнэлгээг үндэслэн шалгаруулсан байна.
2008 оны
мэдээлэл технологийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсан MGM
брэнд маань 2009 онд дахин шалгарсанд манай компаний хамт олон баяртай
байна. Начин, Харцага, Заан, Арслан, Гарьд, Аварга нэртэйгээр
үйлдвэрлэгдэн гарч байсан MGM брэндийн компьютерүүд шинчлэгдэн MGM
business solution –Бизнесийн хэрэгцээнд зориулсан сонгодог шийдэл, MGM
home solution – гэрийн хэрэгцээнд зориулсан, MGM professional solution–
мэргэжлийн түвшний шийдэл, MGM server solution– сервер компьютерийн
төрлөөр гарч, green solution төслийг хэрэгжүүлж анх удаа 12 вольтын
тогтмол хүчдэлээр ажилладаг “MGM малчны компьютер”-ийг бүтээсэн, MGM
брэндийн 3 төрлийн нөүтбүүктэй болсон гээд амжилт бүтээлээр дүүрэн 2009
оноо үдэж байна.
Дэлхийд тэргүүлэгч брэндүүдтэй өрсөлдөхүйц чанар,
найдвартай ажиллагаа, хурд хүчийг харуулсан MGM брэнд компьютер
импортыг орлох шилдэг брэнд болсон. 3 жилийн баталгаат хугацаа, Монгол
хэрэглэгчидээ зориулсан крилл үсгэн гар, шилдэг дизайн, олон төрлийн
нэмэлт шийдэл нь MGM брэнд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг улам
нэмэгдүүлж байдаг.
Үндэсний брэндээ дэмжин хамтран ажилладаг, харилцагч хэрэглэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж