Ш.Раднаасэд: ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш | News.MN

Ш.Раднаасэд: ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш

LiveШ.Раднаасэд: ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш

Ш.Раднаасэд: ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш
22 : 08
2019-3-26

Чуулган: Хуулийн төслүүдийг 81,8 хувийн саналаар дэмжлээ

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Монголын нийгэмд шударга бус  байдал бий болж олон хэргүүд дарагддаг энэ асуудал сүүлийн хэдэн жил болчихсон зүйл биш. Энэ асуудал Монголын төрд сүүлийн 20 жил бугшсан идээ бээр. Харамсалтай нь манай зарим гишүүн сүүлийн дөрвөн жилд бий болчихсон мэт  ярьж байна, үгүй шүү. Өнөөдөр  асуудлыг гаргаж ирж байгаа нь сайн. Өнөөдөр зарим нэг  хүн хүмүүсийн ой санамжид тааруулж гэмт хэргүүдийн тухай ярьж байна. Үүнээс олон гэмт хэргүүд бий.  Энэ алдаа завхралыг засахын тулд УИХ-ын гишүүд маш хариуцлагатай хандах ёстой.бид уг асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр, асуудлыг шийдсэн мэт дүр эсгэж асуудлыг буруу болгож хуулийн шүүхийн байгууллага буруу шийдвэр гаргаж болохгүй. Болгоомжтой хандах ёстой. идээ бээр нь бугшсан асуудлыг засахын тулд алдаагүй, хийгүй шийдвэр гаргах ёстой. Бид асуудлыг өдөр, шөнөгүй сууж ярих нь зөв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн бичлэгийг үзээгүй ч өнгөтөөр үзсэн юм шиг л яриулсан. Тэгэхээр энэ бүх зүйлийг хийсэн албан тушаалтнуудад заавал хариуцлага хүлээлгэх ёстой. Хууль шүүхийн байгууллагад их цэвэрлэгээ хийх цаг болсон. Гэхдээ 512 шүүгч бүгд тийм биш. Миний хувьд хуулийн төслийг дэмжих ямар ч боломжгүй. Шүүх ҮАБЗ-ийн гурван хүнд л таалагдахыг хүсэх болох гээд байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

– Эрүүдэн шүүсэн хүмүүс хэрэг нээж айлгах, байгаа бүх боломжоороо өөрсдийгөө зөвтгөх, хаалт тавих л асуудлыг л хийдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Ганц гэрчийг нь оруулахгүйгээр шүүх хурлыг явуулсныг юу гэж ойлгох юм. Уучлал ч гаргаж болохгүй юм байна лээ. Хараат бус дээдлэх гэдэг чинь хууль дээдэлдэг газар ярьдаг болохоос хуулийг дур зоргоороо ашигладаг газар хэрэгжихгүй. Над шиг шүүхийн олон барилга барьж өгсөн сайд байхгүй шүү. Эд нар ямар тэнгэр, бурхан, эзэн юм уу, яршиг л байна. УИХ шийдвэр гаргахгүй бол Монгол Улс эрүүдэн шүүхийг дэмждэг улс болно шүү. Гурван шаттай эрүүдэн шүүсэн. Гурван жил найман сар болж байна, үүнээс илүү яаж тамлах гэсэн юм энэ хүмүүсийг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг өөгшүүлдэг хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ. Яасан хүний зовлонд ханаж, цаддаггүй юм. Зүгээр л байгаарай зарим нь. Одоо та нар суугаад зургаан өдөр эрүүдэн шүүсэн бичлэгийг нь үз. О.Баасанхүүд тусгай өрөө гаргаж өгөөд, түгжиж байгаад үзүүл.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад 81.8 хувиар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлөв. Маргааш 09.00 цагаас УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн 11.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, ээлжит бус чуулганыг хаах юм. 

УИХ-ын даргын шийдвэрээр УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах байсан ч Ерөнхийлөгчөөс гэнэтийн хуулийн төслүүд оруулж ирсэн учраас УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хуралдах шийдвэр гаргасан билээ.

21 : 38
2019-3-26

Ц.Мөнх-Оргил: Энэ хуулийн төслийг одоо баталбал Үндсэн хууль зөрчинө шүү

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан:

-Эрүүдэн шүүсэн асуудал хүн бүхнийг цочирдуулсан. УИХ-ын гишүүн хаалттай хуралдаанаар бичлэгийг үзэх хэрэгтэй гэж бодож байна. Эрүүдэн шүүнэ гэдэг ардчилсан нийгэмд байж болшгүй асуудал. Тогтолцооных нь хувьд авч үзэх шаардлага байна.  Энэ өөрчлөлтийн асуудлыг яаж Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, гол үнэт зүйл, түүндээ халдахгүй, зөрчилгүй томьёолох вэ. ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь Ерөнхий сайд. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх эрх мэдлийн удирдлагыг өөрчлөх санал гаргах нь байж болох уу. Монгол Улсад Үндсэн хуулиас нэг удаа хэрэглээгүй заалт бий. Түүнийг хэрэглэж, УИХ нэг удаагийн хууль гаргаад дотоод, гадаад бодлогыг хэлэлцэх эрхийнхээ хүрээнд хэлэлцэхгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн  Ц.Цогзолмаа:

-Эрх зүйт төрийн чадамжийг сайжруулах шилжилтийн үед явж байгаа гэж бодож байгаа. Шүүх шударга биш байна, олон олон хэрэг, дуулиантай асуудлууд дээр тухай тухайн үед нь хариулт өгч чадаагүй тул ийм байдал үүсэж байна. Хяналтын байгууллага дээр хувь хүмүүсийн алдааг засаж, ёс зүйн алдаа гаргасан хувь хүмүүст хариуцлага тооцох нь илүү зөв. Бүхэлдээ системээ байхгүй болгох тогтолцооны том алдаа руу гулсах болгоомжлол байна. Энэ халхавчийн дор шүүхийн байгууллагад ажиллаж байгаа олон шударга хүмүүсийг үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль зөрчиж байгаа юу гэж асуухаар зөрчихгүй гэх юм. Зөрчиж байгаа заалтууд байгаа бол УИХ яаж цаашид засах вэ. Яаж зөвөөр алдаа гаргахгүй засах вэ. Эрх мэдэлтнүүдийн золиос нь Монголын төр байж болохгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Үндсэн хууль болон салбар хуулийн дагуу томилгоо хийдэг байгууллага албан тушаалтанд санал болгохоос биш шууд томилгоо хийхгүй. Нөгөө байгууллага нь эрх мэдлийнхээ хүрээнд томилгоо хийх учраас Үндсэн хууль зөрчихгүй.

УИХ-ын Ц.Мөнх-оргил:

-Мэдээллийг бүлэг дээр сонссон. Гэхдээ намын бүлэг дээр ийм хуулийн төсөл санаачил гэж хэлээгүй шүү. Намын бүлэг дээр  Засгийн газар энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэсэн чиглэл гаргасан. Хоёрдугаарт УИХ-аас ажлын хэсэг байгуулъя гэсэн ийм л шийдвэр гарсан. Эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох нь  зайлшгүй зөв. Харин яаж гэдэг нь чухал. Хэрэв энэ хуулийн төслийг одоо баталбал Үндсэн хууль зөрчинө шүү. ҮАБЗ-ийн гурван гишүүний зөвлөмжөөр  512 шүүгч түдгэлзэх аюул болж байна. Системийг гажуудуулж Үндсэн хуулийн зарчимд халдсан арга хэрэглэж болохгүй. Эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан оролцсон хүмүүст хариуцлага тооцох хуулийн зохицуулалт л хэрэгтэй байна. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх ёс. Үүндээ тулгуурлах ёстой шүү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Эрүүдэн шүүсэн явдлыг далдуур хаасан  ийм яриаг АН-ын удирдлагын зүгээс гаргасанд би туйлын  ихээр  харамсч байна. Би дуртайдаа уучлалт гуйгаагүй. Уг нь энэ хэргийг хянасан шүүсэн хүмүүс нь уучлалт гуйгаад ажлаа өгөх ёстой байсан юм. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд энэ зүйлийг мэдсээр байж чимээгүй өнгөрөхийг хүсээгүй. Монголд 1937 онд сэргэх ёсгүй. Миний бодож байснаас 1000 дахин муухай зүйл хийсэн байна лээ. Би хуулийн дор 40 жил зүтгэхдээ ийм балиар зүйл сонсох нь  байтугай харж байгаагүй. Хуулийн байгууллага гэхдээ үеийн үед ийм байгаагүй шүү. Сүүлийн жилүүдэд цэцэглэж хөгжсөн. Шинэ цагийн  онцгой комисс бий болсон нь үнэн.

Ингээд хуулийн төслүүдийг талаар гишүүд асуулт, тодруулга авч дууссан дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн үг хэлэхээр чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, түүндээ намайг оруулна шүү. Ихэнх асуудал чинь "Эрдэнэт"-ээс үүссэн. Энэ бүхэнд Хууль зүйн сайд холбоотой шүү. Уучлалт гуйсан гээд байх шаардлагагүй. Ерөнхийлөгч маргааш зарлиг гаргаад хэлмэгдсэн гээд байгаа хүмүүсээ сулла. Боломж бий. Маргааш өглөө гэхэд Ерөнхийлөгч уучлалын зарлиг гаргах байх. Тамлагдсан хүмүүстээ эрх чөлөөг нь олго л доо. Хэрэг хийгээгүй гэдгийг нь хэлээд цагаатга. Буруутай этгээдүүдэд бүгдэд нь хариуцлага хүлээлгэх байх. Үндсэн хуульд бусад хуулиудтай даган мөрддөг, огцруулдаг үндэслэл гэж бий. Ихэнх дээр нь гэмт хэрэг хийснийг шүүхээр тогтоосон, өвчний улмаас гээд бий. Зөвлөмж юу гэж гарах юм бэ. Гэмт хэрэг хийсэн гэх үү, хийх гэж байна гэх үү, бид дахиад л хуралдана л даа. МАНАН мафитай тэмцэнэ, гэрээс гарсан зураг хулгайн зураг байсан гээд л бид хэргийг тогтооно л доо. Манай УИХ яг ямар байгууллага юм бэ? Хуулийн байгууллагын шийдвэр хэзээ гарах юм бэ? Хэлэлцэхээр оруулаад дараа нь долоо хэмжиж нэг огтолно шүү.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Шүүх засаглалыг ганхсан байдалд аваачна, яг энэ бичигдсэн хэлбэрээрээ явбал. ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш. Эсвэл ҮАБЗ-ийн ажлын албыг тогтоох юм уу. Шүүгч нарыг түдгэлзүүлдэг, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын буруутай эсэхийг тогтоодог эсвэл хариуцлага тооцох ёстой юм байна гэсэн дүгнэлт гаргадаг энэ зүйлийг нь харахаар дандаа өнгөрсөн цагт бичигдсэн.  ҮАБЗ-ийн зөвлөл ийм ажил хийх оюуны чадамжтай газар ч биш. Тийм учраас өөрчлөлт хийхээс аргагүй. Үүний араас хилс хэрэгт хэлмэгдсэн гээд түмэн хүн гарч ирнэ. Миний хамгийн сайн мэдэж байгаагаар АТГ-ын дарга Сангарагчаа, Сундуйсүрэн гэдэг хоёр хүн цэвэр хэлмэгдүүлэлт байсан. Хэрэг тохож ажлыг нь хүчээр  авсан. Хянадаг, шалгадаг бүх тогтолцоог өөрийнхөө гарт байлгах гэсэн санаархал эцсийн бүлэгтээ ийм зүйл рүү аваачиж байгаа юм. Өөрчлөлтөө Үндсэн хуулийн хүрээнд томоохон хийхгүй бол ганц нэг нүх онгойлгож саравч хийх нь өнөөдөртөө сайн байж болох ч маргаашдаа хамгийн муу хувилбар шүү.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

20 : 21
2019-3-26

АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Алт тушаалтын нөхцөл байдал нь зөвхөн татварын зохицуулалтаас хамааралтай гэдэг салбарынхан хэлдэг.  2018 онд 21.9 тн алтыг Монголбанкинд тушаасан ба энэ нь сүүлийн 28 жилийнхээр тооцвол хамгийн өндөр байжээ. Үүний дараа нэг унц алтны үнэ 1300-аас дээш гарсан тохиолдолд дотоодын хуулийн хүрээнд 5 хувийн татвар дээр нэмж 5 хувь буюу нийтдээ 10 хувийн татвар төлөх зохицуулалт хэрэгжиж байгааг Д.Сумъяабазар сайд хэлсэн. Ингэснээр энэ оны эхний гурван сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад  алт тушаалт 81 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Алт нь манай улсын эдийн засаг, санхүүгийн орчинд чухал нөлөө бүхийн үнэт металл гэдгийг тэрбээр онцлоод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн хууль бусаар хил давуулах нөхцөл үүслээ гэхэд өнөөгийн байдлаар бүрэн хянах боломжгүй тул татварыг дахин 5 жилийн хугацаанд 2.5 хувиар хөнгөлөх нь зүйтэй гэдгийг хэлж байсан.

Харин Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарим гишүүдийн зүгээс  алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн алтанд ногдох хувь хэмжээ 0 байхаар санал гаргаж, саналын томьёоллыг хэлэлцүүлгийн шатанд таван хувь байхаар тогтсон юм.

Үүгээр чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж гишүүдийн олонх буюу  хувь нь дэмжсэнээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Ингэснээр алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байх хууль эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индрээс танилцуулж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгчөө Дамирангийн Энхбатын хэргийг сэргээж шалгах уу, шалгамаар байна. Эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэгээ хэзээ үзүүлэх  вэ. МАН-ын бүлэг үзсэн юм уу, эсвэл Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзсэн юм уу. Мэдээлэл сонсоход Засгийн газар хальт үзсэн, ҮАБЗ үзсэн болж таарах гээд байна л даа. МАН-ын бүлэг өнгөт кино сонссон юм шиг байна. УИХ-ын гишүүд хэзээ үзэх вэ. Хэрэв нууц юм бол гишүүд гарын үсэг зураад бүгд үзэх ёстой. Би их зовлонтой. Эрдэнэтийн асуудал манай тойргийнх, С.Зоригийн хэргийн холбогдсон гурав бас манай тойргийнх, сүүлийн үед Сагсай гээд нөхөр мөн манайх болчихлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Байнгын хорооны хуралдаанаар гишүүд нэлээд тодорхой асуусан. Системийн өөрчлөлтийг УИХ дээр хийх бүрэн эрх нь та бүгдэд байгаа. Хаа хамаагүй зүйл надаас асуугаад байна. Би Дамирангийн Энхбатын хэргийг мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ өнөөдөр чухал шийдвэрийн өмнө ирээд байна. Өнгөрсөн хугацаанд бидний байнга л ярьсан алдаа завхралыг  эцэс болгоход хариуцлагын тогтолцоо шаардлагатай байгаа. Монголчууд бид эдийн засгийн хараалаас гарахын тулд зайлшгүй хариуцлагын тогтолцоо шаардлагатай. Хариуцлагын араас уйгагүй явж байгаа.  Эрх баригч  МАН  засгийн газар, УИХ-ын даргадаа ч гэсэн өнгөрсөн хугацаанд хариуцлага тооцсон. Хууль шүүхийн байгууллагад хариуцлага тооцохгүйгээр асуудал мухардаад байна. Нэр нь хүртэл ойлгогдохоо больсон олон бондуудын араас нь явах гэхээр олдохгүй,  АСЕМ, Оюутолгой, Эрдэнэт гэх мэт энэ бүгдийн  араас нь шалгах гэхээр хууль шүүхийн байгууллага дээр гацдаг.  Солих хүмүүсээ цаашид олон нийтийн шүүлтүүрээр томилох ёстой.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Шүүхийн байгууллага шударга бус ажиллаж байгаа гэж иргэдийн ярьж буй саналтай би ч гэсэн санал нийлж байгаа. Тухайн үед шүүх би одоогийн яриад байгаа шударга бусын хонгилоор орж байсан. Нэг азтай нь хорьж цагдан эрүүдэн шүүгээгүй нь аз юм. Шүүхийн томилгоотой холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай учраас уг хуулийн төслийг дэмжиж байна. Томилсон хүндээ үйлчилдэг, шударга бус шийдвэр гаргадаг бусад шүүгч нарын асуудал хэрхэх вэ. Энэ хууль батлагдвал зөвхөн эрүүгийн хэрэг шийдсэн шүүгч нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа юм уу. Иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцох уу

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Шүүгчийн шийдсэн хэрэгтэй холбогдуулан хариуцлага тооцох асуудал ярихаар шүүхийн хараат бус байдалд халдсан асуудал үүсээд байгаа юм. Өргөн барьж буй уг хуульд гурван жилийн хугацаатай томилогддог ерөнхий шүүгч нарыг хугацаанаас нь өмнө огцруулах, шүүгч нарыг ёс зүй, авлигын хэрэгт холбогдуулан түдгэлзүүлэх гэдэгт ҮАБЗ-ийг нэмж байгаа. Шүүгч насаараа томилогддог учраас  одоогийн хуулийг ерөнхий системийг хадгалж байгаа. Жишээ нь, Салхитын ордтой холбогдсон найман шүүгчийн асуудал сүүлийн гурван жил үргэлжилж байна. Тэдгээр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас оруулж ирнэ гэсэн ч одоо болтол байхгүй. Тэгэхээр жишээ нь энэ асуудал дээр зөвхөн прокурорыг харахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу асуудлыг оруулж ирж болох юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Өнөөдөр ч сонин л өдөр байна даа. Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг зүйл рүү орлоо гэж харж байна.Нийгэмд хууль, ёс зүй зөрчсөн олон үйлдэл гарч байгаатай санал нийлж байгаа ч үүнийг далимдуулж бусдыг гүтгэх, шүүхээр нотлогдоогүй зүйл дээр гэмт хэрэгтэн мэтээр доромжлох нь хамгийн ёс зүйгүй үйлдэл юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал дээр Ардчилсан намын зүгээс ч хувь гишүүнийхээ зүгээс ч мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв Үндсэн хуулийн суурь зарчим бусних юм бол Ардчилсан Монгол Улсын тухай яриа алга болно. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа. Магадгүй ардчиллыг устгаж дарангуйллыг бий болгох хуулийн өөрчлөлтийг хийж байж болзошгүй. Аливаа эрх мэдлийн авсан хүмүүс дандаа дарангуйллын чиглэл рүү явдаг. Зарим хуулийн байгууллагын шударга бус байдал ч үүнтэй холбоотой байж болно. Гэхдээ үүний төлөө бие биенийгээ үзэн ядуулах үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй. Хэрэв бид үүнийг хийвэл төрийн эсрэг гэмт хэрэг болно. Гэхдээ шударга ёс ярьж байгаа бол Үндсэн хуулийн зарчмыг ягштал биелүүлэх ёстой.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тус намын бүлгээс Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлснээр, чуулганы хуралдаанд суух боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх: 

-Иргэдийг эрүүдэн шүүсэн асуудлаар дараах баримтуудыг хэлье. Энэ оны гуравдугаар сарын 18 нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос  иргэдийг эрүүдэн шүүсэн асуудлаар албан тоот ирсэн. уг албан тоотод С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүж, гэмт хэрэг хүлээлгэсэн тухай баримтуудыг дурдаад ҮАБЗ-өөр хэлэлцүүлж өгөх санал тавьсан. Үүнийг дагуу ҮАБЗ-өөс АТГ-ын дарга болон ТЕГ-ын дарга нарт хандаж хэргийн талаар холбогдох тодорхой мэдээллүүдийг ирүүлээч гэдэг албан тоот явуулсан. Үүний дараа тус байгууллагуудаас мэдээлэл ирж  22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ҮАБЗ-д хандах нь зөв гэдгийг хэлсэн. Үүний дараа ҮАБЗ  хуралдаж, иргэдийг эрүүдэн шүүсэн баримтуудыг хууль хяналтын байгууллагуудын удирдлага, ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулсан. Улмаар гуравдугаар сарын 25-ны өдөр  ҮАБЗ дахин хуралдаж ҮАБЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль санаачлахыг даалгасан. Энэ зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч хуулийн төсөл танилцуулсан. Хүнийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-д одоо танилцуулах боломжгүй. Нууцаас гаргах эрх бүхий байгууллагын шийдэх асуудал.

19 : 21
2019-3-26

О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд мэдээллээ бүлэгт биш гишүүдэд ч гэсэн өгмөөр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэх асуудлын өмнө байр суурь илэрхийллээ. Тэрбээр "Хууль баталж болохыг ойлгож байна. Яаралтай горимоор гэдгийг нь би сайн ойлгохгүй байна. Хаврын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. "Эрдэнэт" үйлдвэрт өнөөдөр 49 хувийн талын эрх мэдэл үйлчлэхгүй байгаа. Нэн яаралтай "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлыг ярилцаж хэлэлцмээр байна. УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр шинэ хуулийн төсөл оруулж ирээд хэлэлцдэг дэг байдаггүй л дээ. Ээлжит бус чуулганаар хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг томилох байсан ч МАН-ын бүлэг хэлэлцэхээс хойшлуулсан. Хойшлуулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар шийдэх байсан. Энэ асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуулиараа хэлэлцмээр байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд Үндсэн хууль  зөрчсөн маргаан дагуулж магадгүй учир хойшлуулах горимын санал гаргаж байна. Зарим нэг ноцтой зүйл сонсогдох боллоо. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгомоор байна. Хуулийг шууд оруул гээд харанхуй явуулахаар ганц гишүүн миний хувьд та нарын  хурдыг гүйцэхгүй байна. Мэдээллээр хангуулах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Би ч гэсэн ард түмнээс сонгогдсон хүн, төрийн ажил хиймээр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээллээ бүлэгт биш гишүүдэд ч гэсэн өгмөөр байна" гэв.

Чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-03-26 59.153.115.143

Раднаасэд миний дүү балчир байна. Наадуул чинь өөрсдөө өргөдлөө өгнө гэж хэзээ ч байхгүй. Оюундарь ЖДҮчин шударга царайлчихаад Манангийнхны бэлтгэж өгснийг уншиж байгаа нь илэрхий байсан.\nБаасанхүү бол зүгээр л цаашаа. Ийм ядарсан хуульч дээшээ гарчих ч гэж дээ.\nАН-ынхныг бол хэлэх үг алга. АН сөнөх замруугаа эргэлт буцалтгүй орлоо.\nЭнэ шүүхийн тогтолцоо чинь доороосоо дээшээ хүртэл захиалгаар ажиллаж мафийн гарт бүрэн орсныг бүгд л мэдсээр байж “шүүхийн хараат бус байдал аюулд орлоо” ч гэх шиг

Avatar

irgen 2019-03-26 202.21.118.174

bygdeeree demjih heregtei!!!!

Avatar

Зочин 2019-03-26 66.181.168.199

ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДСНЫ ДАРАА УЛС ОРОН СҮЙРЭХ НЬ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЦЭВЭРШИХ НЬ ҮҮ ГЭДГИЙГ ЁСТОЙ Л НЭРТЭЙ ТӨРТЭЙГӨӨР ХАРЦГААЯ Л ДАА. МАНАНГИЙН БҮЛЭГ Ч ЯАХАВ ОЙЛГОМЖТОЙ. ҮХЛЭЭ АЙЖ БАЙГАА Л ДАА.

Avatar

Зочин 2019-03-26 66.181.168.199

Х.БАТТУЛГЫН САНААЧИЛГЫГ БҮРЭН ДЭМЖИЦГЭЭЕ!. ШҮҮХ, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЯЛЗРАЛ, СХЕМИЙГ ОДОО Л ЁЗООР НЬ НУРААХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2019-03-26 202.9.42.225

ЕРӨНХИЙЛӨГЧ гэдэг албан тушаал Монголд огт хэрэггүй дээ . Устгаж хаяад ерөнхийлөгч гэдэг үгийг Монгол үгсийн сангаас хасах хэрэгтэй . ......Тэгэхгүй бол дараагых нь бүр том хулгайч л гарч ирнэ.

Avatar

Зочин 2019-03-26 66.181.160.121

ҮАБЗ-ийн гурван хүн мэдээж бурхан биш. УИХ-ын МАН 65 гишүүний 50 орчим нь бүлэг хулгай хийдэг байвал энэ гурван хүн саналаа нэгтгэх нь зайлшгүй хэрэгтэй. Үндсэн хууль зөрчлөө, Ардчилал устлаа гээд сүржин орилоод байгаа хүмүүс үнэн хэрэгтэй хэдэн хуульчдын эрхэнд орчихсон энэ байдал таалагдаад байгаа хэрэг. Харин энэ 3 хүний 100 хувийн саналаар л асуудлаа шийдээд явахад болно. Элбэгдорж шиг арчаагүй өрөвдмөөр хүн Ерөнхийлөгч болчихсон байвал яанаа гэсэн болгоомжлол бол байнаа.

Avatar

Зочин 2019-03-26 185.89.216.230

Энэ гишүүд өөрсдөө нээх шударга хүмүүс шиг ярихыг яаана. ЖДҮ-чин гишүүдийн тоо 50 хүрсэн гэсэн ш дээ. Өөрсдөө хэрэгт орох болохоороо хууль өөрчлөөд л хэргийг нь шалгаж буй хүчнийхэнийг сольж болох уу? ЖДҮ гийн хэрэг замхарлаа даа хөөрхий...

Avatar

Жирийн иргэн 2019-03-26 139.162.173.122

Энэ хууль угаасаа батлагдчихлаа. Үндсэн хуулийг үгүй хийлээ. Шударга шүүх гэдэг зүйл хэдэн шуналтай шүүгчдийн алдаан дээрээс нуран уналаа. Ялангуяа ЖЕНКО шударга хүн мөн үү? Тэрний гарт очсон шүүх хэзээ ч шударга ажиллахгүй. Монголыг сүйрүүлэх даалгаврыг эздийнхээ хэлснээр маш сайн хийлээ. Новш гэж. \n\nХар массыг өлсгөлөн байлгаж өөрийнхөө новшийн зүйлд ашигладаг энэ улс төрчид хэзээ нэгэн цагт өөрийнхөө хар масс, өөрийнхөө босгосон механизмд машиндуулна. Түүхийг хархад тийм байдаг.

Avatar

Зочин 2019-03-26 103.57.93.195

har massiig olsgohgui baihan yasan yun dana gaslaad baigaam be manan min ard tumen olson biahad haan baisan be

Avatar

mg 2019-03-26 202.179.8.210

Улс төрийн тогтворгүй байдал, Эрх мэдлийн төлөөх шуналтайчуудын тэмцэл эх орныг маань сүйрүүлэх нь ээ. \nҮр хүүхдүүдийн ирээдүйд маш их санаа зовж байна. Үнэхээр ирээдүй харагдахгүй байна. Гүйцэтгэх засаглал шүүх эрх мэдлийг гартаа авна гэдэг бол сүйрэл.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-03-26 64.119.16.164

Манай улс төрчид дур зоргоороо хуулийг өөрчлөх гээд байх юм. Энэ нь нийгэмд буруу жишиг тогтоодог аюултай. АТГ-ын удирдлага боломжийн ажиллаж байгаа. , МАН, АН, МАХН гэж ялгахгүйгээр шалгаад асуудлыг прокурорт шилжүүлж байна. Заримыг нь шалгах гэсэн ч хүч хүрэхгүй байна.ТОМ НАМУУДЫН "ДАЙСАН" НЬ АТГ-ын дарга болоод байна..ТҮҮНИЙГ СОЛЬВОЛ МАШ ОЛОН ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛНО ДОО.Монголын төрийг ялзруулж байна гэдгээ хэзээ ойлгох улс юм болдоо хөөрхий.

Avatar

Зочин 2019-03-26 64.119.16.164

Ерэн онд манай ардчилагчид МАХН-ын Улс төрийн товчоог огцруулж байж билээ.30 жилийн дараа АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Баттулга ҮАБЗ гэдэг Улс төрийн товчоог дахин байгуулж, боловсон хүчний томилгоо хийх санал гаргана гэж хэн мэдэх билээ дээ.Занданшатар, Хүрэлсүх хоёр ч яахав, угшил нь коммунист юм болохоор гайхах хэрэггүй биз.

Avatar

Зочин 2019-03-26 64.119.16.164

ҮАБЗ-ийн 3 гишүүн нэг намын гишүүн байх нь элбэг байдаг. Улс төрийн зорилгоор шүүгч, прокурор, АТГ-ын даргыг солих нөхцөл бүрдүүлж байна л даа.Хэлэх ч үг алга даа.

Avatar

Зочин 2019-03-26 103.229.120.76

үндсэн хуулиа зөрчөөд ч болтугай нийтээр нь сольх ёстой шүүх прокуроруудыг тэгж байж монголчууд ялах болно

Avatar

Зочин 2019-03-26 202.9.43.232

1937 оны онцгой бүрэн эрхт " гурван хүний комисс" дахин төрж эхэллээ. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаан авч байна. МАН-г 1937 онд гэм зэмгүй 20000 Монгол улсын иргэдийг хэлмэгдүүлэн аминд хүрсэн түүхийн геноцид гэмт хэргээр яллаж х өмч хөрөнгийг хураах цаг болжээ. ЖДУ-н гэмт хэргийг далдлах ДАРААГИЙН үйлажиллагаа үргэлжилж байна

Avatar

Зочин 2019-03-26 103.229.120.76

1937 оны хэлмэгдүүлэлт чинь одо энэ шүүх засаглалт чинь аль хэлийн хэрэгжсэн байна ухаантан гуөй

Avatar

Зочин 2019-03-26 139.5.216.84

helmegduulelt geed baihiin hulgai hiigeeguu huuli zurchuugui bol yundaa aigaad baigaan

Avatar

Зочин 2019-03-26 103.57.93.195

37 ond manang shuud ochiggui buudah bailaa odoo huuliig asuun bolj baina uu hereg hiisen bol huuliin omno hariuclaga huleej sur hudlaa gonshignood hereggui

Avatar

Зочин 2019-03-26 150.129.143.113

АН. МАН гэх. , монгол монгол биш гэх тэмцэл мрнголыг хөгжүүлэх үү? Мөхөөх үү ? Гэдэг чинь тулгамдсан асуудал болоод байгаа биш үү?

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-03-26 66.181.185.64

Өмхий төвд жанхуу Монгол улсыг самарч дууслаа.

Avatar

Зочин 2019-03-26 139.5.216.84

chi mongol hun bol ingej helehguie

Avatar

Зочин 2019-03-26 50.226.17.98

АНы мафийн бүлэглэл шээсээн савируулаад үхэхнээ, бузарууд нөмрөх дээлээ бэлдээд байж бай

Avatar

Зочин 2019-03-26 103.229.120.76

ийм юм болно гэж зүүдлээгүй том том бааж байгаад одо жацга нь савирч бна шд

Avatar

Зочин 2019-03-26 84.0.107.92

Үнэхээр шүүх прокурорынхон улс орны ажлыг гацаагаад хийдэг ч үгүй буудаг ч үгүй болчоод байхаар өөр яалтай ч билээ. Тэгсэнээ ард түмний шүүмжлэл хилэгнэл нь болохоор энэ хэдэн улс төрчид дээр буудаг, жинхэнэ хэргийн эзэд цаана хуулийн хамгаалалт нэрийн дор мултраад үлдээд байна

Avatar

Зочин 2019-03-26 182.160.34.38

Тэр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Одмаа гээд годгоносон ааш авиртай мэдлэг нимгэн шүүгч байна тиймэрхүү шүүгчдээс салсан цагт шүүх тогтолцоо өөрөө цэвэршиж ард иргэдэд ингэж чичлүүлэхгүй болно

Avatar

Зочин 2019-03-26 84.0.107.92

Өө тэр чинь Эрдэнэтийн хэрэгт холбоотой, eр нь ихээхэн зартай хүн дээ

Avatar

Зочин 2019-03-26 66.181.186.111

Нямдорж хууль зүйн сайд байхдаа Дамирангийн Энхбатыг хууль бусаар Монголд авчирч хуруу гарыг нь хугалан тамлан зовоож амь насыг нь үгүй хийж бсныг бүгд мартсан уу

Avatar

Зочин 2019-03-26 50.226.17.98

Chinii Hurts gedeg pzdaa chin l tegee biz dee ANi almasaa

Avatar

Зочин 2019-03-26 182.160.34.38

Муусайн авлигын үүр уурхай болсон заваан шүүгч нарт төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулга Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхэд дуудаад хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь илтэд шүүгч нартаа нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулж байсан гашуун туршлага байна даа бас арай ч дээ гэмээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л болж байсан нөгөа эрх зүйт төр шодорогос гэж хуцдаг шүүгч нар нь хараат ашиг сонирхолтой авлигач үзэмжээр шийддэг

Avatar

Зочин 2019-03-26 103.57.93.195

UABZ zov shiidveriig demjij baina

Avatar

Зочин 2019-03-26 202.21.117.34

Зөв.Үүнээс өөр гарц байхгүй.Монголд улсад шудрага ёс тогтоох эцсийн арга ч байж магадгүй.

Avatar

зочин 2019-03-26 66.181.161.40

АН албан ёсоор оршуулгаа зарлачих шиг боллоо, хэзээ билээ энэ намын эрхэм хүн Баабар гуай 1 иймэрхүү юм яриад байл уу

Avatar

иргэн 2019-03-26 182.160.0.127

Прокурор шуух АТГазар болон хуулийн байгууллагын алдаа завхрал шудрага бусын хонгилыг нураах хуулийн тослийг дэмжээгуй гишууд Оюундарь Амарзаяа Цогзолмаа Оюунхорол МонхОргил нар олон тумнийхээ эсрэг саналтай хумуус юм байна. Дахиж энэ хумуусийг дэмжих шаарлагагуй

Avatar

Зочин 2019-03-26 202.126.89.47

ҮАБзөвлөл нэрийн дор 3 балай боловсролгүй нөхөр жинхэнэ хэлмэгдүүлэлт явуулхана дээ Нямдоржийн хатгаасаар шүүгч про авилгалд орно гэсэн хүмүүс гүйлдээд байдаг болсон ийм учиртай баыж төрийн 3 цадиггүй загнахана дээ бид алдэлхийд алиа алдахна ард түмэн мангар бишшүү

Avatar

Зочин 2019-03-26 150.129.142.107

АТГ, ШҮҮХ, Прокурорын албан айдас хүйдэстэй автлаа. Найдвартай бүх дарга нарыг солино. Нямка АТГ-ыг бүр системээр нь солино гэсэн шүү

Avatar

Зочин 2019-03-26 150.129.142.107

АТГ, ШҮҮХ, Прокурорын албан айдас хүйдэстэй автлаа. Найдвартай бүх дарга нарыг солино. Нямка АТГ-ыг бүр системээр нь солино гэсэн шүү

Avatar

Зочин 2019-03-26 184.223.93.192

хэсэг хүмүүсд таалагдахгүй байна гээд шүүгчдийн томилгоог өөрчилбөл ардчилсан улс биш дарангүйлал бүхий комунист улс болно. Энэ асуудалтай хэдэн шүүгч хугацаа нь дуусад яваад өгнө харин ингэж өөрчилсөн хууль үлдэж гэмгүй иргэдийн цусын урсгана

Avatar

zochin 2019-03-26 64.119.20.62

enkhboldyn bugs doloogchid odoo bas l eserguutsej bayna , nyamka sayd mash saykhan khellee

Avatar

Зочин 2019-03-26 66.181.187.71

Зөв.Үүнээс өөр гарц байхгүй.Монголд улсад шудрага ёс тогтоох эцсийн арга ч байж магадгүй.Энэ сэтгэгэдэл бичигчид дотор МАНАН дэглэмийн бөөс хуурсанууд байгаа учир эсрэг элдэв зүйл бичиж байна. Ард түмэн эдэнд бүү итгэ.Монгол одоо төртэй байгаа юм бол төрийн гурван өндөрлөг буюу нэг санаагаар ажиллаж хүчээ нэгтгэж байгаа ҮАБЗ-д итгэх ёстой Хүссэн ч хүсээгүй ч өөр гарц алга

Avatar

Зочин 2019-03-26 64.119.18.164

5 хvн буудаж алчихаад ял аваагуй сул челеетэй явж байгаа Менх-Оргил амаа татсан чинь дээр шуу.

Avatar

Зочин 2019-03-26 64.119.17.89

оюунхорол нахуй 20 жил их хуралд сууллаа үргэлжлүүлэх санаатай юм байхдаа

Avatar

Зочин 2019-03-26 64.119.18.164

ОТ-д хувалз шиг шигдсэн бага бандитын хуухэлдэй шуу дээ.

Avatar

Зочин 2019-03-26 202.9.43.17

Бид нар оорсдоо л буруутай ямар ч улс хогжлийнхоо явцад туулаад гардаг авилга шударга бус шуугчидийн асуудлыг хэт дэвэргэж монгол сонолоо монгол суйрлээ ал цаазал гэж хэт хийрхэснээс болж хийрхсэн поп мулгуучуудын гарт орчихлоо одоо эд нар ямар ч сонгууль хийхгуй 20 жил суудалдаа сууна гээл дайрчна

Avatar

Зочин 2019-03-26 202.9.43.17

Оо хоорхий миеэ элбэг 2 ынх чинь аргалийн утаа байжээ эд нар бол жинхэнэ гашуун хар манан

Avatar

Зочин 2019-03-26 182.160.35.99

Үндсэн хуулиа зөрчихгүйгээр хуулиа хийгээчээ. Зүгээр л байгаарай гэж заналхийлж байна шүү, Нямдорж новш. ЖДҮ -ээс авилга авсан 49 гишүүд хуулийг баталлаа.

Avatar

Зочин 2019-03-26 182.160.35.99

Төрийн 3 өндөрлөг тэнэгтэж бульдозордох гэж байна. Нямдоржид ямар ч хуульчийн боловсрол алга юм байна. Системээ яриачээ, хүн яриад байх юм. Тэнэг сайд юм.

Avatar

Зочин 2019-03-26 66.181.161.7

Зөв зөв. Зах дээр 8 саяын машины гипэр мөргөж хагалсан гээд надаас нэр ллалар сда 7 сая төгрөг иргэний шүүхээр оруулаад гаргаад авчих юм билээ би бүр итгээгүй арай арай юм билээ

Avatar

Зочин 2019-03-26 182.160.35.99

Оюунхорол математикийн багш болохоор арай өөр ухаалаг ярьж байна, бас Мөнх -Оргил, Раднаасэд ..... нар бол эрүүл сэтгэдэг хүмүүс.

Avatar

Зочин 2019-03-26 182.160.35.99

Энэ Батзандангийн мэдрэлийг эрүүл биш гэж мэрэгжлийн эмч хэлж байна. Үргэлж деталь ярьдаг. Системээ ойлгож харж чаддаггүй нөхөр.

Avatar

зочин 2019-03-26 202.9.42.225

АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖЫН ҮЕД ХҮН ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙСАН БОЛООД ЯВЧИХВУУ ...ЭРҮҮДЭН ШҮҮХ ТУШААЛЫГ ХЭН ӨГСӨН ЮМ БОЛОО ? . НЭГ МУУ БАЙЦААГЧ ТОЛГОЙ МЭДЭН ХҮН ЭРҮҮДНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЭ ...

Avatar

Зочин 2019-03-26 66.181.189.129

Нямдоржийн гvтгэлэгт жvжиг. Нямка еерее Зоригийн аллагын захиалагч гэдгээ нуух гэж захиалагч нь илэрч байгаа хэргийг ажлын хэсгийг тарааж, мердегчдийг барьж хорьж, алуурчдыг суллаж хэргийг Нямка зориудаар замхруулж еерийгее далдалж байна л гэж харагдаж байна даа!

Avatar

Зочин 2019-03-26 112.72.11.104

Хуралдааныг харахад Ми Энхболдынхон өмхийгээ төвихгүй бололтой. Эрдэнэ. Эрдэнэбат. Хаян гэх мэт

Avatar

Зочин 2019-03-26 66.181.161.7

Бүлэггүй ллаларууд биздээ

Avatar

Z 2019-03-26 103.229.121.162

Sanaa zuv bolovch huuli erh zui talaasaa het meregjliin bish barag ingej parliamentd yarigdah esgui huuli b.Mun gadaad dotood asuudliig shiideh talaarh orj irj bui zaaltuud ch bas meregjliin bish b. Er ni tsaaguuraa Undsen Huulia huchinden zurchij, Mongoliinhoo tuuhend har mur uldeej bn shuu. Erunhii saidaa ogtsruulj,Speakeree unagaj chadsan um chin huuli shuuhiin notstoi gemt heregtenuudee huuliin hureend uur arga zamaar ogtsruul.21-r zuund er ni iim ch um yarih gj dee.

Avatar

ОРДНЫ ТАЙГАНААС ТЭРГҮҮН ХАДАГТАЙД ГОРИЛОГЧ зика 2019-03-26 175.38.87.92

ЖДҮМБЭЭГИЙН ЭНХБАЯРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ГИШҮҮНЭЭС НЬ БУУЛГАЖ ХАТУУХАН ШИЙТГЭМЭЭР БАЙНА...

Avatar

Зочин 2019-03-26 202.179.25.113

Х.Баттулга Ц.Нямдорж хоёр ямар сэжмээр холбогдчихов?

Avatar

З 2019-03-26 202.126.89.198

Хуц хуц. Баасанхүүг Эрдэнэтэд дэвших ёстой. Новшнууд манай гишүүнийг борлохгүй шүү

Avatar

З 2019-03-26 202.126.89.198

Хуц хуц. Баасанхүүг Эрдэнэтэд дэвших ёстой. Новшнууд манай гишүүнийг борлохгүй шүү

Avatar

З 2019-03-26 202.126.89.198

Хуц хуц. Баасанхүүг Эрдэнэтэд дэвших ёстой. Новшнууд манай гишүүнийг борлохгүй шүү

Avatar

Зочин 2019-03-26 202.126.89.198

Хуц хуц. Баасанхүүг Эрдэнэтэд дэвших ёстой. Новшнууд манай гишүүнийг борлохгүй шүү

Avatar

Зочин 2019-03-26 202.21.117.34

МАНЖИЙН ҮЕИЙН 9 ЭРҮҮ ШҮҮЛТ БУЦАЖ СЭРГЭСЭН БАЙНА ШД АЙМШИГ АЙМШИГ АЙМШИГ

Avatar

Зочин 2019-03-26 64.119.20.84

БААСАНХҮҮ ЧИ ЭХ ОРОНЧ Ц.НЯМДОРЖ САЙДАД АТААРХАЖ ЭЛДЭВ ЖУЛ ЮМ ЦОР ЦОР ГЭЭД БАЙГАА ТУЛ ДАХИЖ ЭРДЭНЭТЭЭС Л ЛАВ ДЭВШИХГҮЙГ МЭДЭЭРЭЙ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж