Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү | News.MN

Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү

Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү

Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус танилцуулгад “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнох аюулгүй байдал, нийгэм, төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд  хууль, шүүхийн байгууллагын  байгууллага нь улс төр, эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан тэдний хууль бус ажиллагааг хамгаалдаг  хуйвалдааны тогтолцоог бүрдүүлжээ. Ялангуяа 2013-2017 онуудад дээрх байгууллагуудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд үүнд шууд хамрагдаж байна. Шүүхийн байгууллагын албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон томилсон  албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг  үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол  уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхгүй, хууль дээдлэх бус дээрээс ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэлдүүлэлгүй удаашруулдаг үйл ажиллаагааг биелүүлэгч болжээ” гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Хууль хүчний байгууллагынхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцдаа хүний эрхийг ноцтой зөрчиж  эрүүдэн  шүүсэн бол энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ингэж хүний эрхийг ноцтой зөрчиж болохгүй. Нотлох баримт байгаа тохиолдолд хариуцлага тооцох эзэд нь тодорхой. Илэрсэн нотлох баримт байгаа юу гэж асуумаар байна. Хоёрдугаарт,  Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, мөн илрүүлж чадахгүй , хариуцлага тооцож чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр  хариуцлагаас мултарч байна. Тэдэнд хариуцлага тооцохын тулд энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч оруулж ирлээ гэж харж байна. Үндсэн хуульд “Шүүх эрх мэдлийг  гагцхүү  шүүхийн байгууллага хэрэгжүүлнэ, Шүүхийг Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу байгуулна, Шүүгч хараат бус гагцхүү хуульд захирагдана” гэсэн Үндсэн хуулийн заалтууд бий. Шүүхээс гадуур ҮАБЗ хууль шүүхийн байгууллагын Удирдах албан тушаалтан болон ажилтнуудыг ҮАБЗ санал, зөвлөл гарган ажлаас нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийг оруулж ирлээ. Энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу. Мөн уг хуулийн төсөл УИХ-ын Дэгийн тухай хууль бусад хуулиудтай хэрхэн нийцэж байгаа вэ. Ээлжит бус чуулганыг зарлахдаа тодорхой асуудлыг хэлэлцэнэ гээд баталсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:

-Уг хуулийг өргөн барьсан нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг олон жил  болоход хэргийг шийдэж чадахгүй хүмүүст ядаж  ажлаа муу хийсэн гэдэг үнэлгээг өгөөд халж болдоггүй юм уу гэсэн асуудал. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон эсэхийг  Хууль зүй, дотоод хэргийн сайдын сүүлийн хэд хоног  хэлсэн мэдээллээс харахад эргэлзээ байгаа. Үүнийг хуулийн байгууллага дахин авч үзэх ёстой. Одоогийн удирдлагууд нь хэргийг дахин авч үзэхгүй гээд байгаа учраас ийм хууль санаачлахаас аргагүйд хүрсэн. Энэ хуулийг долоо хоногийн өмнө санаачлах талаар хэн ч бодоогүй байсан. Уг нь одоо мөрдөгдөж буй хуулийнхаа дагуу хуулийн байгууллага алдаж, онож болно. Үүнийг нь засаж залруулдаг механизм нь бий. Харамсалтай нь үүнийгээ хэрэглэхийг хүсэхгүй байгаа учраас олон нийтийн төрд итгэх итгэлийг алдагдуулсан үйл явдал болоод байна. Энэхүү хуулийн төсөл нь үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг Хуулийн тухай хуулийн 21.6-г үндэслэн хэлж болно. Засгийн газраас тус хуулийн төслийг дэмжсэн, ямар нэгэн эсрэг саналгүй байна. Шүүгчийг томилох, чөлөөлөх асуудал Шүүхийн Ерөнхий зөвлөлөөр дамжин Ерөнхийлөгчид ирдэг. Энэ хууль ажлаа хийдэг хуулийн байгууллагатай болох хуулийн төсөл байгаа.

УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг  Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж харж байна. УИХ өөрөө хэнтэй ч үл хуваалцах хууль санаачлах боловсруулах онцгой эрхээ хэн нэгэн, хөндлөнгийн байгууллагад түүний зөвлөмжөөр шийдвэр гаргадаг байдалд шилжвэл өнөөдөр энэ улс орон төргүй засаглал бий болно. Үүнд ямар тайлбар өгөхийг нь сонсмоор байна. Эрдэнэт, ЖДҮ гэх мэт олон асуудал орж ирээгүй байхад ямар асуудлыг нь онцгой гэж үзээд байна вэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:

-Хууль шүүхийн гурван байгууллагын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг заалт дээр ҮАБЗ гэдэг нэг заалтыг нэмж байгаа.

Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж худлаа байгууллага байгууллага гарч ирж. Энэ гурван хүн бурхан биш. Буруу зөрүү шийдвэр гарна. 510 шүүгчийн түдгэлзүүлдэг юм заавал хийнэ гэнэ. Монголын шүүх засаглал дээр төрийн эргэлт хийх, улс төрийн тоглоом эхэлнэ. Болохгүй, бүтэхгүй зүйл байгаа. Үндсэн хуулиа хүлээгээд суугаад байх уу. Өөр гарц байхгүй учраас л ингэж байгаа гэх байх. Хүрээ хязгаараа багасгаж болоогүй юм уу. Энэ хууль чинь батлагдвал Үндсэн хуулийн цэц рүү явна. Бэлэн байх хэрэгтэй. Зөвлөмж гээд яагаад томоор нь хийчихсэн юм бэ. Хумиад оруулаад ирж болоогүй юм уу. Энэ хүрээг хумьж өгөхгүй бол болохгүй. Шүүх ганцхан албан тушаалтны асуудал хэлэлцдэггүй. Энэ бол маш эмгэнэлтэй өөрчлөлт. Бүтэн тогтолцоог бүтлээр нь үгүй болгож болохгүй. Энэ хуулиа хэдэн жилийн хугацаанд хэрэглэх талаар ҮАБЗ дээрээ ярьж үзсэн үү. Нэг, хоёр жилийн хугацаанд хэрэглэх ч юм уу.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:

-ҮАБЗ зөвлөмж гаргадаг 10 зүйл байгаа. Үүнээс халиагүй. Хуулийг хэр удаан хэрэгжүүлэхийг УИХ мэднэ. Хууль хэрэггүй болбол хүчингүй болгож болно. Энэ хуулийн нэмэлтийг хэрэглэхгүй байвал бүр сайн. Үүнийг байгаа гэж бодоод хуулийн байгууллагынхан хуулийн дагуу ажлаа хийх хэрэгтэй. Болж өгвөл энэ хуулийг хэрэглэмээргүй байгаа юм.

Хуульзүйн сайд Ц.НЯМДОРЖ:

-Миний хувьд  хүнийг эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг судалсан. Би 2-3 жил судалсан. Нөхцөл байдлыг би Засгийн газарт бичгээр танилцуулж мөн Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг бичгийг ил болгох шийдвэр гарсан. Та нар үзээрэй. Ард түмэнд ч гэсэн энэ бичлэгийг үзүүлэх ёстой гэж бодож байна. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу, амьдаар нь. Баримт бий юу гэж асуулаа. Би баримтгүй зүйл ярихгүй, гишүүдээ. Би нэг биш хэд хэдэн баримт үзэж байж гаргадаг. Би 2017 оны дөрөвдүгээр  сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга, С.Бямбацогт сайдад  энэ асуудлаар  захидал бичиж байсан. Чихнийхээ хажуугаар л өнгөрөөсөн. Одоогийн удирдаж байгаа хүмүүст Монголын хууль хамаагүй болсон. Үндсэн хууль, Цэцийн дүгнэлт ч хамаагүй болсон.  2005 онд Эрдэнэтийн асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэтийн асуудлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлт, Үндсэн хууль хамаагүй болсон. Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш,  дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Эрүүдэн шүүх нөхцөлийг бүрдүүл гэж тэднийг томилоогүй. Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Хяналтын шатны шүүх хуралдааныг булааж авч даргалж байгаад энэ асуудлыг шийдсэн шдээ. Үүнд УИХ хариулт өгөх ёстой. Энэ газар шороон дээр Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү. Та нар тэр балиар бичлэгийг үргэлжилсэн хугацаагаар нь үзээрэй.  Тэгвэл тархинд чинь ойлгогдоно.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76,9 хувиар хуулийн төслүүдийг дэмжлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-26 202.9.43.97

БЯМБАЦОГТЫГ БАРЬЖ ХОРЬ

Avatar

Зочин 2019-03-26 43.242.242.59

Нямдорж гуай та мафийнхнаас битгий айгаарай. Ард түмэн таны талд байгаа шүү. Бас УИХ-ын гишүүн Батзандан, Болд, Оюун-Эрдэнэ, Нямбаатар, та нарыгдэмжиж байна. Өчигдөр УИХ дээр юу хэлэлцэгдэж байгаагаа мэдэхгүй хүмүүс мөн их байнаа. УИХ-д хуульч хүн суух ёстой гэдгийг харууллаа.

Avatar

Зочин 2019-03-26 43.242.242.59

Ард түмэн Ц.Нямдоржийг 20 жил УИХ-д сонгосон. Юм хийдэг, хуулиа мэддэг, намын эрх ашиг хардаггүй өөрийнхөөрөө шударга ёсны төлөө явдаг болохоор иргэд сонгоод байгаа юм. АН-ынхан, Баасанхүү мэтийн юмнууд ямар хүмүүсийг хамгаалж байгааг та нар хараа биз дээ. Өчигдөр тэдний багыг хууллаа.Шударга бус ажиллаж баяждаг эх орныхоо эсрэг ажилладаг, луйварчдын талд ажилладаг шүүгч, прокурор, АТГ-ын нөхдийг ийм л аргаар солихоос өөр гарц байхгүй байна. АН-ынхан олигархиудын нам мөнөөс мөн

Avatar

Зочин 2019-03-26 43.242.242.59

Хүнийг харгислаж тамлаж байж хилсээр ялласан прокурор, шүүхийн нөхөд мөн Эрдэнэтийн 49-ийг өөрсдөө авсан улсийн мөнгийг хулгайлж авсан нөхдийн хэргийг шийддэггүй, тэдний талд шийдвэр гаргадаг нөхдийн хэн ч сольдоггүй тэд ажлаа хийгээд л байдаг. Өөрчлөх гэхээр хуулийн халхавч хийгээд авч үлдчихдэг.Гэтэл энэ хүмүүсийг өөрчлөх гаргалгааг хийсэнбайна. өөр арга алга. Гэтэл тэр аймаар ёс суртахуунгүй нөхдийн АН-хан, МАНАН-гийн нөхөд яасан их өмөөрч байна вэ. Бид телевизээр харсан. дахиж сонгохгүй

Avatar

Irgen 2019-03-26 66.181.187.105

Neg zuiliig gaihaad baih yum. Ene Nyamdorj said chini 20 garui jil huuliin salbariig tolgoilj baigaa biz dee. Yagaad untaj untaj say ser den hun shig yariad baidag yum be? Medej baisan bol tuhai ued ni helj zasahiig oroldohgui yugaa hiij baisan yum be? Tuhain ued uuriinh ni erh ashig hundugduugui baisan yum uu? Genet shudarga bas bidend hairtai hun bolchihood baidag????????

Avatar

Зочин 2019-03-26 202.9.43.232

Зөв дэмжиж байна эрүүдэн шүүхээс хэтрээд 1937 онд гэм зэмгүй 20000 иргэнийхээ амь насыг хороосон МАН гэдгийг хаах цаг болсон. Энэ харгислал үйлдсэн МАН оршин тогтнох ёстой гэж үү. Өнөөдөр 2 хүнийг эрүүдэн шүүсэн асуудал сөхөгдөж байгаа бол 20000 хүнийг гэрээс чирж онцгой эрхт комиссоор оруулан хороож байсан нам ямар хариуцлага хүлээх юм вэ.

Avatar

Baatarhuu 2019-03-26 94.214.181.162

NYAMDORJ HEZEE BAITLAA MONGOL HUND HAIRTAI BOLOOV.JU ZOHIOCHIHOOD GORDOJ BAIGAA BOL.JAAJ CH MEDEH GAR SHUU.NYAMDORJIIN HAMGIIN UZEN JDDAG JM CHINI MONGOL HUN.SANAAGAAR NI BOLDOG BOL BUGDIIG NI HUJAA HULGAICH BOLGOH SANAATAI.

Avatar

Зочин 2019-03-26 103.229.121.169

Chi ooroo mongol hun bish tednii daisan ni bolohooroo Mongolchuudiin toloo temtsdeg buh humuust hairgui. Bid neg yum yalgaj salgaad baidiimaa hehe.

Avatar

Зочин 2019-03-26 84.0.107.92

Бямбацогт гэж нэг юм мэргэжлийн биш байж хуулийн сайд хийгээд баахан Ховдынхоноо төрийн албан дүүргэсэнээс өөр юу хийсэн юм.

Avatar

Зочин 2019-03-26 122.201.22.184

Nymdorj said zuv bailaa. Oroin tv eer OD bailaa Baasanhuu BAASTAI hutgaldav yanam bilee hu

Avatar

zochin 2019-03-26 64.119.20.62

NYAMKA SAYDAD TALARKHAJ, BAYNA , MASH MUNDAG

Avatar

Зочин 2019-03-26 66.181.185.78

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЯРГАЛАН ХИЛС ХЭРЭГ ТОХОЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙХ ТЭР ҮЕД ХУУЛИЙН САЙД БАЙСАН ӨӨДГҮЙ МУУ ӨӨЛД С БЯМБАЦОГТ , ХЭҮК н ДАРГА БЯМБАДОРЖ ХОЁР МЭДЭЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ .

Avatar

зочин 2019-03-26 202.9.42.225

Ардчилсан ерөнхийлөгч Элбэгдоржын үед хүн эрүүдэн шүүж байсан болж байна уу?. Эрүүдэн шүүх тушаалыг хэн өгөв ???? .

Avatar

иргэн 2019-03-26 122.201.21.15

Монгол хүнийг эрүүдэн шүүнэ гэж байхгүй ээ. Эрүүдэн шүүсэн цагдаагаа эцэст нь нухаад дуусдаг

Avatar

Зочин 2019-03-26 202.21.117.34

МАНЖИЙН ҮЕИЙН 9 ЭРҮҮ ШҮҮЛТ БУЦАЖ СЭРГЭСЭН БАЙНА ШД АЙМШИГ АЙМШИГ АЙМШИГ

Avatar

Зочин 2019-03-26 139.5.218.90

Намбарын Энхбаяр од боллоо доо. Энэ унагах гээд байгаа Шүүх засаглал чинь тэр хүнийг хорьж ялтан болгосон юм. Хэлмэгдүүлсэн гэсэн үг. Түүнд нь энэ хар тахал Нямдорж, Хүрэлсүх хоёр тун их тусалсан хүмүүс. Тэдний булхай ч одоо илрэх ёстой шүү

Avatar

Зочин 2019-03-26 202.55.188.46

Өөрөө бол хуримтлуулж байгаад хүнээс өшөө авахдаа хүнийг бас л хачин болгодог гар шүү дээ. Юун эрүү шүүлт. Хамт олны дунд нэг тийм хүн байдаг. Тэмээ ярьж явтал ямаа яриад унадаг. Ямааг нь ярья гэхэд ямаа биш бол юу ч хамаагүй шүүрч авна. Гэх мэтчилэнгээр амьтны толгой эргүүлээд явдагийнх нь шалтгаан ердөө л хариуцлагаас зугтаах байдаг.

Avatar

Зочин 2019-03-26 202.55.188.46

Хүрэлсүх хар ахынхаа тактикийг уламжилж аваад улс төрд ихээхэн ахиж яваа. Өөртэй нь хариуцлага ярих гэхээр "үхье би" гээд унадаг. "Чамайг минь хэн а**х гээд байна аа?" гэхээр "аан, зүгээр гэнэтхэн л хэлмээр санагдаад" гэснээ шал өөр юм зүтгүүлдэг. Их эвгүй тактик. Манайхан шиг мунхаг сэтгэлгээтэй, харанхуй мас дийлсэн нийгэмд их үр дүнтэй юм уу даа. Новшийн хүн өөрийгөө яаж ч хаацайлсан гэсэн новшоороо л дуусдаг. Бусдыг л баахан хөлдөө чирэх юм даа.

Avatar

Зочин 2019-03-26 202.9.42.25

Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү Бямбацогт оо !!!

Avatar

Зочин 2019-03-26 202.72.245.198

УИХ-Д АН МАН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖ МАНАН БА БУСАД ГЭДЭГ Л ХЭЛБЭР ҮЛДЖЭЭ. МАНАНГИЙНХЭН УЛАНГАСАН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА АА. МИ ОВОГТ ЭНД ХҮРГЭХГҮЙ ГЭЖЛ СУУДАЛТАЙГАА ЗУУРАЛДСАН ЮМ Ш ДЭЭ

Avatar

Хууль Зүйн Сайд Ц.Нямдорж 2019-03-26 202.9.42.25

"Би хүнийг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой асуудлыг 2, 3 жил судалсан. Туйлын ноцтой хэлбэрээр эрүүдэн шүүсэн нь үнэн. Засгийн газрын хуралдаанаар бичлэгийг ил болгох шийдвэр гаргасан. Ард түмэнд үзүүлэх ёстой гэж бодож байна. Би баримтгүй юм ярихгүй. Нэг биш хэд, хэдэн баримт үзэж байж үгээ гаргадаг. 2017 оны 4 сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга Гэрэл, С.Бямбацогт сайдад захидал бичиж байсан."

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж