Төлөөлөгчийн газрыг орхин явсан БНАСАУ-ын төлөөлөгчид эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчийн газрыг орхин явсан БНАСАУ-ын төлөөлөгчид эргэн иржээ

Төлөөлөгчийн газрыг орхин явсан БНАСАУ-ын төлөөлөгчид эргэн иржээ

БНАСАУ-ын төлөөлөгчид баасан гаригт /2019.03.22/ Хоёр Солонгосын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газраас ажилтнуудаа эргүүлэн татах гэнэтийн шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл даваа гаригт /2019.03.25/ төлөөлөгчид ажилдаа эргэн иржээ.

Холбоотой мэдээ

Хойд Солонгос төлөөлөгчийн газраас ажилтнуудаа эргүүлэн татлаа

Хойд Солонгос төлөөлөгчийн газраас ажилтнуудаа эргүүлэн татлаа

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Өмнөдтэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд нээсэн Хоёр Солонгосын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар нь хоёр улсын эвлэлдэн нэгдэх үндсийг тавьж буй бэлгэ тэмдэг гэж хэлж болохуйц газар юм. Иймд энэ газраас гэнэт ажилтнуудаа татсан нь Өмнөдүүдийг төдийгүй, дэлхий нийтийг сандаргасан шийдвэр байлаа.

Энэхүү мэдэгдлийн дараагаар Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар болсон. Яг ямар шалтгааны улмаас ийм шийдвэр гаргасан болоод эргэн ирэх болсон шалтгааныг БНАСАУ-ын тал одоогоор тайлбарлаагүй байгаа ба Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамнаас төлөөлөгчид эргэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэв.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж