Нүхэн гарцны засварыг сарын хугацаанд багтаан хийх даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцны засварыг сарын хугацаанд багтаан хийх даалгавар өглөө

Нүхэн гарцны засварыг сарын хугацаанд багтаан хийх даалгавар өглөө

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах явган зорчигчийн нүхэн гарцыг шинэчлэн засварлах ажлыг эхлүүллээ. Нүхэн гарц нь 1988 онд ашиглалтанд орсон цагаасаа дорвитой засвар, үйлчилгээ хийгдэж байгаагүйн улмаас хана явган шат нь эвдэрч нурах болсон, борооны ус зайлуулах систем нь эвдэрсэн, гэрэлтүүлгийн системгүй болсны улмаас иргэдийн аюулгүй байдал болон автозамын бүрэн бүтэн байдалд аюултай байдал үүсгэх магадлалтай болсон тул иж бүрэн засвар хийх шаардлага үүсээд байсан юм. 2018, 2019 онд мэргэжлийн хяналтын байцаагчид нүхэн гарц нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, аюултай орчин бүрдээд байгааг холбогдох ажилтнуудад мэдэгдэж байсан байна. Уг нүхэн гарц ямар нэгэн худалдаа үйлчилгээ явуулах зориулалтгүй боловч хүнс, тоглоом бэлэг дурсгалын худалдаа эрхэлдэг зэрэг зөрчил байгаа аж.

“Цаашлаад нийслэл, дүүргүүдийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний болон иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэнэ. Замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, зам, талбайн цэвэрлэгээг сайжруулах, шаардлагатай бол цэвэрлэгээний машин техникийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэхийн тулд Улаанбаатар хотод стандарт, аюулгүй байдлийг хэм хэмжээнд нь хүргэх ажлыг эрчимтэй эхлүүлж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ярилаа. Нүхэн гарцны барилгын ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх даалгаварыг холбогдох албан тушаалтнуудад өгч ажиллалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж