Байнга шүршүүрт орох яагаад муу вэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Байнга шүршүүрт орох яагаад муу вэ?

Байнга шүршүүрт орох яагаад муу вэ?

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2004 онд эмч нар судалгаа явуулж, шүршүүрт байнга орох нь бие махбодид сөрөг нөлөөтэй болохыг тогтоожээ. Үнэндээ шүршүүрт орохдоо хэрэглэдэг гель, скраб, бактерийн эсрэг шингэн саван зэрэг нь арьсны байгалийн хамгаалалтыг үгүй болгодог байна. Үүний улмаас арьс нимгэн болж хуурайшдаг ажээ. Улмаар арьсанд микро хагарал үүсгэдэг бөгөөд энэ нь бактер нэвтрэх, үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

Эмч нар байнга шүршүүрт орох нь хүний биеийн байгалийн тосыг арилгахын зэрэгцээ дархлааны системийг гэмтээж, энэ нь янз бүрийн аюулт өвчний суурь болж болзошгүй гэжээ. Хувийн ариун цэвэр сахихын тулд долоо хоногт 1-2 удаа шүршүүрт орохыг эмч нар зөвлөж байна. Мөн бидний бие өдөр бүр цэвэрлэх шаардлагагүй, шүршүүрт байнга орсноор зөвхөн хор хөнөөл л учруулахыг анхааруулжээ.

Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг зарим хүмүүс шүршүүрт орох зайлшгүй шаардлагатай тулгардаг. Ийм тохиолдолд эмч нар гоо сайхны элдэв төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Rambler

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж