Ким Жон Ун хэт ойроос зураг авлаа хэмээн зурагчнаа халжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хэт ойроос зураг авлаа хэмээн зурагчнаа халжээ

Ким Жон Ун хэт ойроос зураг авлаа хэмээн зурагчнаа халжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хувийн зурагчнаа гэнэт ажлаас нь халжээ. Шалтгаан нь энэ сарын 10-нд болсон парламентын сонгуулийн үеэр удирдагчийг санал өгөх байрны гадна сонгогчдын урдуур явж өнгөрөх үед зурагчин Ри түүнийг өмнүүр орон Ким Жон Уныг гурван секунд орчим хугацаанд хаасан нь түүний нэр төрийг гутаасан хэрэг гэж үзжээ.

Үүнээс гадна Ри хоёр дүрмийг зөрчсөн байна. Нэгдүгээрт, удирдагчийн зургийг хоёр метрээс илүү ойроос авахыг хориглодог. Хоёрдугаарт, удирдагчийн зураг болон бичлэгийг эгц урдаас нь авахыг хориглоно гэсэн дүрмийг зөрчсөн хэмээн буруутган ажлаас нь халах шийдвэр гаргасан байна. Ри нь Ким Жон Уны хувийн зурагчин бөгөөд Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр түүнийг дагалдан явж, уулзалтыг баримтжуулахад хувь нэмрээ оруулсан нэгэн юм.

Эх сурвалж:DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж