NASA эмэгтэй нисгэгчдийн багаа илгээхээ түр хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

NASA эмэгтэй нисгэгчдийн багаа илгээхээ түр хойшлуулав

NASA эмэгтэй нисгэгчдийн багаа илгээхээ түр хойшлуулав

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA-гаас түүхэнд анх удаа нэг ч эрэгтэй хүнгүй дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг задгай сансарт илгээх гэж байсныг түр хойшлуулжээ. Төлөвлөгөө ёсоор бол энэ сарын 29-нд буюу баасан гаригт Кристина Кок, Энн Макклайн гэх хоёр эмэгтэй сансрын нисгэгч хөлгийн гадна талд ажиллаж Олон улсын сансрын станцад өнгөрсөн зун суулгасан батарейг солих ёстой байсан юм. Харамсалтай нь тэдэнд таарах сансрын нисгэгчийн өмсгөл байгаагүй учир ийнхүү ажиллагааг хойшлуулжээ.

Үүнээс гадна тэдэнд газраас заавар өгч, удирдах ажлыг Канадын сансрын агентлагийн Мэри Лауренс, Кристен Факкиол гэх хоёр эмэгтэй NASA-гийн Техас дахь төвөөс гүйцэтгэх байлаа. Өөрөөр хэлбэл задгай сансарт ажиллах, тэднийг удирдан чиглүүлэх бүрэлдэхүүн бүгд эмэгтэйчүүд байхаар төлөвлөсөн юм.

Түүхэнд нийтдээ 500 гаруй сансрын нисгэгч дээрхтэй адил ажиллагаанд оролцсоны 11 хувь нь эмэгтэйчүүд байсан ба тэд бүгд эрэгтэйчүүдтэй хамтарч ажиллаж байжээ. 1984 оны долдугаар сарын 25-ны өдөр ЗХУ-ын сансрын нисгэгч  Светлана Савицкая эмэгтэй сансрын нисгэгчдээс анх удаа хөлгийн бүхээгнээс гарч, задгай сансарт ажиллаж байсан аж.

Эх сурвалж:CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж