Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны 4 дүгээр сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт орсон өөрчлөлтийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 тоот тушаалаар “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанаас нийт арилжааны банкны холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тус журамд орсон шинэ зохицуулалтууд, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж, зөвлөмж өглөө.
Энэхүү журам нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.14 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхтэй холбоотой үйл ажиллагаа, үүргийг нарийвчлан тодорхойлоход зорьж байгаа юм.
Эх сурвалж: МОНГОЛ БАНК
Холбоотой мэдээ