“Давсыг хоолны цэснээс хасъя!” мэдээлэл сурталчилгааны долоо хоног эхэллээ | News.MN

“Давсыг хоолны цэснээс хасъя!” мэдээлэл сурталчилгааны долоо хоног эхэллээ

“Давсыг хоолны цэснээс хасъя!” мэдээлэл сурталчилгааны долоо хоног эхэллээ

“Давсыг хоолны цэснээс хасъя!” мэдээлэл сурталчилгааны долоо хоног эхэллээ

Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөрбайна. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна.Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их (хоногт дунджаар 11 г) давс хэрэглэж, 19.5% нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.Нэгдсэн Үндэстний Байгууллагын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заасан.“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүр 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.  Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” уриан дорЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ны хооронд тэмдэглэж байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж