2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний хооронд Албани улс Оросын жуулчдыг визгүйгээр хүлээн авахаар боллоо хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам Даваа гаригт /2019.03.25/ мэдээллээ.
Албани улс энэхүү шийдвэрийг энэ хоёрдугаар сарын 27-нд гаргасан ажээ.
ОХУ-ын гадаад паспорт эзэмшдэг иргэн аялал жуулчлалын зорилгоор Албани улсад 90 хоногийн хугацаанд визгүйгээр зорчих болж байгаа юм.
ОХУ болон Албани улсын хооронд 1993 онд байгуулсан хэлэлцээрээр хоёр Оросын иргэп Албани улс руу хүчинтэй гадаад паспорттой, визтэй зорчихоор заасан. Хоёр улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд ийм арга хэмжээ авч байгаа ажээ.
Албани руу аялах гэж байгаа иргэд Албанид байх хоногийн тоогоор эрүүл мэндийн даатгал төлөх үүрэгтэй Гадаад хэргийн яам анхааруулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ