ОХУ-ын Ректоруудын нийгэмлэг Их, дээд сургуулийн ректорын албыг хаших насны хязгаарыг 70 байх саналтай байна хэмээх МГУ-ийн ректор, академич Виктор Садовничий хэллээ. Ректоруудын нийгэмлэгийн их хурал гуравдугаар сарын 25-ны өдөр болсон юм.
“Ректоруудын нийгэмлэг Хөдөлмөрийн тухай хуулийн 332 дугаар заалтад өөрчлөлт оруулж, ректоруудын ажиллах насны хязгаарыг 70 хүртэл болгох саналыг гаргаж байна. Энэ өөрчлөлт нь даяарчлалын болон эдийн засгийн сорилтуудыг сөрөн зогсох чадвартай, сургуулийнхаа тогтвортой хөгжлийг хангаж чадах ректоруудын боломжийг бүрэн ашиглахад таатай нөлөө үзүүлнэ” хэмээн Виктор Садовничий хэлсэн байна.
Энэхүү санал дэмжигдвэл Төрийн Дума руу хуулийн өөрчлөлтийн төслийг илгээх ажээ.
Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар их, дээд сургуулийн ректораар ажиллах насны хязгаар 65 байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ