Ю.Нуркич бэртэж, улирлын тоглолтыг өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Ю.Нуркич бэртэж, улирлын тоглолтыг өндөрлүүллээ

Ю.Нуркич бэртэж, улирлын тоглолтыг өндөрлүүллээ

Өнөөдөр талбайдаа Брүүклин Нэтс багийг хүлээн авч хожил байгуулсан Портлэнд Трэйл Блэйзерс баг плэй-оффын эрхээ баталгаажууллаа. Хоёр багийн тоглолт тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болж хоёр удаа цаг сунгасан тоглолтонд талбайн эзэд 148-144 харьцаатай Брүүклин Нэтс багийг буулгаж авсан. Талбайн эздээс Ю.Нуркич 32 самбар, 16 оноо авч багаа тэргүүлсэн бол Д.Лиллард 31 оноо, 12 дамжуулалт, М.Харклесс 13 оноо авсан бол сэлгээнээс Р.Хүүд 18, Э.Кантер 12, С.Карри 20, З.Коллинс 12 оноо авч улирлын 45 дахь хожлоо авсан.

Гэхдээ энэ тоглолт Портлэнд Трэйл Блэйзерс багийн хувьд маш том гарзтай тоглолт байлаа. Учир нь тоглолт өндөрлөхөд хэдхэн минут дутуу байхад тус багийн төвийн тоглогч Ю.Нуркич самбарт үсрээд буух үедээ зүүн хөлөө хугалсан. Ердөө тоглолт өндөрлөх дөхөж байхад ийн гарз тохиож, багийн шилдэг тоглогч хүнд бэртэл авсан нь үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Түүний төлөө олон шилдэг тоглогчид харамсахын зэрэгцээ залбирч байгаагаа илэрхийлжээ.

Босни төвийн тоглогч Ю.Нуркич энэ улиралд 71 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд 15.4 оноо, 10.3 самбар, 3.2 дамжуулалт дундажлаж байгаа. Мөн довтолгоогоо 50 хувьтай амжилттай болгож байгаа бол чөлөөт шидэлтийг 77 хувьтай гүйцэтгэж байсан. 2014 оны драфтын эхний тойргийн 16-р Чикаго Буллз багт сонгогдож байсан ч солилцоогоор шууд Денвер Наггетс багт очиж байсан. Харин 2016-2017 оны улирлаас Портлэнд Трэйл Блэйзерс багт тоглож байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж