Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Роналдо бэртжээ

Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиано Роналдо “Евро 2020” тэмцээний хоёрдугаар үед Сербийн багтай хийсэн тоглолтын үеэр бэртэл авсан байна. Тоглолт 1:1 харьцаагаар өндөрлөжээ. Сербийн баг тоглолтын долоон минутад онооны салхийг хагалсан бол эхний үеийн төгсгөлд Португалийн баг нэг оноо авсан байна.

Роналдо тоглолтын 28 дахь минутад хөлдөө гэмтэл авч, тэмцээнийг орхижээ. Роналдо гэмтэл авсандаа санаа зовохгүй байгаа бөгөөд "Нэг юм уу, хоёр долоо хоногийн дараа тоглолтын талбайдаа эргэн ирнэ" хэмээн мэдэгджээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн ням гаригт Грузин Швейцарийн багийн тоглолтын үеэр эзэн багийн Жано Ананизе зочин багийн ухаан алдсан тоглогчийн амийг аварсан байна.

Эх сурвалж: Матч ТВ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж