Гэр бүл салалтын 80 хувь нь хууран мэхлэлтээс болж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Гэр бүл салалтын 80 хувь нь хууран мэхлэлтээс болж байна

Гэр бүл салалтын 80 хувь нь хууран мэхлэлтээс болж байна

Гэр бүл салалтын шалтгааны 80 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос онлайн судалгаа явуулахад 795 хүн оролцсоны хоёр хувь нь эрэгтэй бол 98 хувь нь  эмэгтэйчүүд байжээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлсэн бол өнгөрсөн онд 2945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Албан мэдээгээр өдөрт 10 хос гэрлэлтээ цуцлуулдаг. Үүний цаана гэрлэлтээ батлуулаагүй хэчнээн хос хамтын амьдралдаа цэг тавьж байгааг таах аргаггүй юм.

Сэтгэлзүйчид харилцаа нь таарамжгүй болсон хосуудад  үл ойлголцол, үүссэн нөхцөл байдал, асуудлыг оройтохоос нь өмнө шийдвэрлэж харилцан ойлголцох нь чухал гэж зөвлөдөг. Гэсэн ч бүх зүйл оройтож, асуудал хүндэрсэн, арга хэмжээ авах боломжгүй үед хосууд сэтгэлзүйчид ханддаг болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Хосуудын хувьд нэгэндээ буулт хийж сурч, аливаа зүйлсийг хамтдаа хийснээр дотно харилцаа үүсгэдэг гэж гэр бүл судлаачид зөвлөж байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж