Хоёр “Ганаа” шинэ уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Хоёр “Ганаа” шинэ уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ

Хоёр “Ганаа” шинэ уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ

Улсын драмын эрдмийн театраас гараагаа эхэлж “Хувьсал” продакшнд ажиллаж байсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаарлаж “Аримун” хэмээх продакшн байгуулсан. Тэд анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киноныхоо нээлтээ хийхээр ажиллаж байна. Энэхүү уран бүтээлийн зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг гаргажээ. Тэрбээр “Би ханьдаа зориулж уран бүтээл хийх юмсан гэж олон жил бодож явсан. Миний анхны найруулагчаар ажиллаж буй бүтээл” хэмээн ярьсан удаатай. Тус киноны гол дүрд жүжигчин Б.Тамир болон А.Ганчимэг нар тоглож байгаа аж. Киноны нээлт энэ сарын 28-ны өдөр болох бөгөөд өнөөдрөөс киноныхоо трейллерийг цацсан ажээ.

Сонирхуулахад, тус киноны дууг гол дүрийн бүсгүйд зориулан бүтээсэн бөгөөд "The Voice of Mongolia" шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн дуулжээ. Тэрбээр киноны анхны хувилбарыг үзээд, гүн сэтгэгдэлтэй үлдэж, зохиолчтойгоо дуугаа хэрхэн дуулах талаар ярилцан, санаагаа хамтран гаргасан юм байна.

Мөн дээрх кинонд эмэгтэй хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулсан гэнэ.

Image may contain: 3 people, people smiling, people sitting

 

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж