БНСУ-ын Ерөнхий прокурор захидал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхий прокурор захидал ирүүлжээ

Манай улсын Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хүрээнд  энэ жил  БНСУ-ын  Ерөнхий прокурор Ким Жүн Гюг  Улсын ерөнхий прокурорын газраас ойд оролцохыг урьсан юм. Гэвч тухайн улсын дотоодын байдлаас шалтгаалан Монгол Улсын Прокурорын байгууллагын 80 жилийн ойд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тухайгаа Ерөнхий прокурорт захидал ирүүлсэн байна. Тэрээр Ерөнхий прокурорт Монгол Улсын  прокурорын байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, уг арга хэмжээнд БНСУ-ын өндөр хэмжээний прокурорыг оролццлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж