Тайваны Су-вей шилдгүүдийг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Тайваны Су-вей шилдгүүдийг буулгаж авлаа

Тайваны Су-вей шилдгүүдийг буулгаж авлаа

Талбайн теннисний Миамигийн нээлтэй тэмцээний эмэгтэй ганцаарчилсан шөвгийн наймд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорчээ. Тэмцээний III шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч Японы Н.Осакаг гурван сетэд 2-1 харьцаатай буулган авсан Тайваны Су-вей 4-р шатанд Данийн К.Возняцкиг мөн гурван сетэд 2-1 харьцаатай хожиж шилдэг наймд шалгараад байна. Эхний сетэд 6-3 харьцаатай хожоод байсан бол хоёр дахь сетэд тай-брейкээр Дани теннисчин хожсон. Ингээд шийдвэрлэх гуравдугаар сетэд Тайвань теннисчин хүчтэй өрсөлдөгчдөө боломж олголгүй 6-2 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарлаа. Хожил байгуулсан Тайвань теннисчин хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Эстоний А.Контавейттэй тоглоно.

Дунд шөвөгт С.Халеп, К.Плишкова, П.Квитова нарын шилдгүүдээс гадна Австрийн Э.Берти, Хятадын Ван Чиан болон Чехийн М.Вондроусова нар шалгараад байна. Одоогийн байдлаар дээрх 8 теннисчид бүгд Миамигийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч байгаагүй ажээ. Иймд энэ удаагийн тэмцээнд шинэ аварга тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж