АТГ-ын даргыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх төслийг бүлэг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

LiveАТГ-ын даргыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх төслийг бүлэг дэмжлээ

18 : 15
2019-3-26

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

УИХ дахь Хууль зүйн байнгы хороо Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. 

Тус хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож байна.

17 : 10
2019-3-26

МАН-ын бүлэг хуулийн төслүүдийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Намын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ баталснаар АТГ, Прокурорын байгууллагын удирдлага болон шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх, түдгэлзүүлэх хууль эрх зүйн үндэс бүрдэх юм.   

Тодруулбал, хуулийн төслүүдийг хэлэлцэж бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас одоо байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. 

Яг одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна. 

16 : 09
2019-3-26

МАН: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна

Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулна.

1 дүгээр зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 17.1.8 дахь заалт нэмсүгэй.

  • “17.1.8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан.”

2 дугаар зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй.

  • “17.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.

3 дугаар зүйл Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5  дахь хэсэгт  дараах агуулга бүхий  “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ”. Гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Мөн энэ хуулийг дагуулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан бөгөөд эдгээр хуульд ч мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр удирдлагуудыг нь чөлөөлөх асуудлыг тусгажээ. Хуулиудад дараах өөрчлөлтийг оруулах юм байна.

 

Түүнээс гадна энэ хуулиудаар Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд өнөөдөр хуралдсан бололтой.

Харин энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа. Захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр нэмсэн байна. Тиймээс хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов" гэжээ.

Өөрөөр хэлбэл, уг хуулиудад УИХ-ын дарга захирамж гаргасан учраас хуулийн төслүүдийг УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хэлэлцэж, ээлжит бус чуулганаар батлах юм байна.


14.30 ЦАГТ

14 : 25
2019-3-26

МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар товлосон байна.  Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй ч яаралтай горимоор хуулийн төсөл өргөн барина гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд хэллээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар бүлэг байр сууриа нэгтгэхээр болсон байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Тэгвэл уг хуулийн төсөлд яаралтайгаар нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй аж.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ, Шүүх, Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болно гэсэн хуулийн төсөл оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэвч ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, өргөн бариагүй асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зохимжгүй гэсэн байр суурийг бүлгийн зарим гишүүд хэлж байгаа юм байна. Ямар ч гэсэн МАН-ын бүлэг хуралдахаар товлоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж