Венесуэл дахин эрчим хүчний халдлагад өртлөө | News.MN

Венесуэл дахин эрчим хүчний халдлагад өртлөө

Венесуэл дахин эрчим хүчний халдлагад өртлөө

Венесуэл дахин эрчим хүчний халдлагад өртлөө

Улс төрийн хямралтай байгаа Венесуэл улсад өчигдөр /2019.03.25/ дахин тог цахилгаан тасалдаж, тус улсын муж хотуудын талаас илүү хувь нь цахилгаангүй болсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Нийслэл Каракас хот ч мөн цахилгаангүй байгаа ба эрчим хүчний станцуудыг хэсэгчлэн сэргээж эхэлсэн байна.

Энэ удаагийн цахилгааны тасалдалд мөн л АНУ-ыг буруутгаж байгаа ба эрчим хүчний доголдлоос болж томоохон албан газрууд, үйлчилгээний газрууд, нисэх буудлууд тоггүй болж нислэгүүд цуцлагдан, төрийн албаны ажил цагаасаа эрт тарсан байна.

Венесуэл улсын дэд Ерөнхийлөгч Делси Родригез

Энэ сарын эхээр тус улсын хамгийн том усан цахилгаан станцын хяналтын системд халдлага гарч улс орон даяар цахилгаангүй болсон бөгөөд иргэдээ түр хугацаагаар ажил хичээлээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байв.

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Делси Родригез болсон бүх явдалд АНУ болон тэдний хамсаатнуудыг буруутгаж байгаа ба ялангуяа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, сенатор Марко Рубио нарыг онцлон дурдаад тэд энэ бүхнийг зохион байгуулж байгаа гэв.

Эх сурвалж:REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-26 176.59.133.49

Нээрээ л эсрэг байгаа америкчуудаас бусдад нь ингэж ард иргэдийг нь ядрааж бухимдуулан босгох гэж оролдлого хийх ямарч шаардлага байхгуй л дээ. Жижиг улсын зовлон, том гурний тоглоом гэж энэ байх даа!

Avatar

Зочин 2019-03-26 203.169.48.146

yun erchim huchnii haldlaga ve? henii ugeer henii esreg uhuulaad bgaa ve? yamar niigemd amidarch bgaagaa meddeegui yumuu News.mn-ee? il tod medeeleltei niigemd amidrach bj medeelelgui orny irgediin tarhi tolgoig ugaadag eh survaljaas medee beldeed bh yum!!

Avatar

Зочин 2019-03-26 192.82.65.224

90 ond MONGOLiig bas iimerhuu baidaltai bolgoj bilee ene MUU AMERIKUUD.. unuudur yaj yaduu zuduu amidarch bna niiteeree.. getel stuuhun heden hulgaich tsadatlaa targalstan bur hanaj stadahgui ur huuuhduudteegee idej uuh geed l baij bna.. unen emgenel.

Avatar

123 2019-03-26 180.149.96.90

Иргэд нь хонь шиг номхон дээр нь залхуу гэсэн. Босож тэмцээд Мадураагаа унагаад эрх чөлөөгөө байг гэхэд ядаж хоолтойгоо залгаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж