Реппер NMN-ын тоглосон “Од ба Гэгээ” кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Реппер NMN-ын тоглосон “Од ба Гэгээ” кино нээлтээ хийнэ

Реппер NMN-ын тоглосон “Од ба Гэгээ” кино нээлтээ хийнэ

Реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нь монголын хип хоп урлагт цоо шинэ өнгө төрх болж буй эмэгтэй репперүүдийн нэг. Түүний “Цахилбаа”, “Хэвээрээ”, “Баяртай” зэрэг дуунууд нь орчин үеийн залуусын сонсох дуртай дууны сонголтын нэг болсон билээ.

Тэгвэл реппер бүсгүйн тоглосон “Од ба Гэгээ” уран сайхны киноны гуравдугаар сарын 29-нд бүх кино театруудад нээлтээ хийх гэж байна. Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “Од ба Гэгээ” кино өнгөрөгч 2018 онд Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч, нээлтээ хийсэн билээ. Мөн 2018 ондоо “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч, Монголын үзэгчдэд  анх хүрсэн байдаг.

Уянгын мюзикл жанрын киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй. Тэд хамтран “Од ба Гэгээ” киноны “Сүүлчийнх биш” дуугаа дуулжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж