Хэвтээ шахалтын аймгийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Хэвтээ шахалтын аймгийн аваргууд тодорлоо

Орхон аймгийн 2015 оны аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээнийг бодибилдинг фитнесийн Хүчтэн клубээс 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Хөвсгөл, Булган, Дархан, Улаанбаатар, Орхон Төв аймгаас нийт 30 гаруй тамирчид оролцож 8 жинд хүч чадлаа сорин өрсөлдсөн. Хүчтэн клубын нэрэмжит Орхон аймгийн 2015 оны аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээнийг орхон аймгийн хүчний гурван төрөлт бодибилдинг фитнесийн холбоо болон залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.
 
 
Өнгөрсөн жилийн тухайд энэхүү тэмцээн нийт 6 жингийн ангилалд явагдаж байсан бөгөөд тэмцээний шилдэг оролцогчдод өргөмжлөл медаль мөнгөн шагнал өгч байсан бол энэ жилээс цомын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд поуэрлифтингийн дэлхийн аварга Амарбат, Өсвөр залуучуудын дэлхийн цомын аварга Дорж зэрэг улс, бүс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчид оролцсон юм.
 
Орхон аймгийн 2015 оны аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээний өсвөр үе төрөлд Хүчтэн клубын тамирчин Баасанбат, Залуусын төрөлд Х жэм клубын тамирчин Дорж мастер ангилалд Чимэг фитнес клубын тамирчин Уянга нар тэргүүн байрыг эзэлж цомын эзэн боллоо. Харин 66 кг-ийн жинд Улаанбаатар хотын Хархорум клубын тамирчин Саруул, 74 кг-ийн жинд Чимэг клубын тамирчин Амарбат, 83 кг-ийн жинд Хөвсгөл аймгаас оролцсон тамирчин Отгондалай нар цомын эзэн болсон юм. Мөн 93 кг-ийн жинд Улаанбаатар хотын Хархорум клубын тамирчин Амарзаяа, +93 кг-ийн жинд Улаанбаатар хотын Стронг клубын тамирчин Чанрав нар тэргүүн байрыг эзлэж цомын эзэд боллоо.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж