Ё.Сагсайгийн бичлэгийг О.Баасанхүү мэдэж байсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Ё.Сагсайгийн бичлэгийг О.Баасанхүү мэдэж байсан уу?

Ё.Сагсайгийн бичлэгийг О.Баасанхүү мэдэж байсан уу?

МАХН-ын дарга Н.Энхбаяр прокурор асан Ё.Сагсайг "Хэрэгт холбоотой хүний ар гэрийн хүнийг дарамталж, зохисгүй үйлдэл хийсэн” гэж мэдээлсэн. Үүний дараа тус намын гишүүн Э.Эрдэнэжамъяан олон нийтэд бичлэг үзүүлж, энэ үйлдлийг нь батлах баримт гэдгийг мэдэгдэж байв.

Тэгвэл энэ асуудлаар Ё.Сагсай прокурор хэвлэл тайлбар, ярилцлага өгсөн байна. Ингэхдээ энэхүү бичлэгийг 2012 онд Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн түүнтэй уулзаж, Н.Энхбаярын хэргийн асуудлаар “тохиролцоо” хийхийг оролдож байсан, хэрэв зөвшөөрөхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж хэлж байсан гэдгийг ярилцлагадаа дурджээ. Тэгвэл 2012 онд Н.Энхбаярын өмгөөлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байсан юм.  Түүнээс энэ талаар тайлбар авах гэсэн боловч өөрөө өгөхөөс татгалзсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж