Шинжилгээний хариу KFC-ээс хордоогүй гэж гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Шинжилгээний хариу KFC-ээс хордоогүй гэж гарчээ

Шинжилгээний хариу KFC-ээс хордоогүй гэж гарчээ

KFC-гийн бүтээгдэхүүнээс хордсон гэх нэлээд хэдэн хүн байгаа. Тэдний талаар өмнө нь мэдээлэл бэлтгэн хүргэсэн билээ. Тухайн үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүгээс “KFC-д хордсон хүн манай эмнэлэгт байхгүй. Шинжилгээний хариа гараагүй байна” гэж байсан юм. Шинжилгээний хариуг өнөөдөр /2019.3.26/ Халдварт өвчин, тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас дахин тодрууллаа. Тэрбээр “Хүүгийн шинжилгээний хариу гарсан. Шинжилгээгээр бактер илрээгүй” гэлээ.

Холбоотой мэдээ

“KFC хордлогоос сургамж аваад улам чанартай болсон гэж бодсон”

“KFC хордлогоос сургамж аваад улам чанартай болсон гэж бодсон”

ХӨСҮТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ БУРУУ ГАРГАЖ БАЙЖ МАГАДГҮЙ

Хүүгийн аавтай холбогдож энэ талаар асуухад “Хүү бид хоёр баасан гаригт эмнэлгээс гарсан. Хордлого авсан болоод л эмнэлэг хордлого тайлах эмчилгээ хийсэн. Гэтэл шинжилгээгээр бактер илрээгүй гэх юм. ХӨСҮТ Таван богдод үйлчлээд шинжилгээний хариуг буруу гаргаж байгаа байж магадгүй. Тиймээс нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ. Тэр үед дахин холбогдож мэдээлэл өгье” гэлээ.

ХӨСҮТ-Д ИТГЭХГҮЙ БАЙНА

Харин KFC-гийн бүтээгдэхүүнээс хордсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байсан М-ийн шинжилгээний хариу өнөөдөр гарах байсан юм. Түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад “ХӨСҮТ-д бактериологийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу өнөөдөр гарна гэсэн ч одоогоор гараагүй байна. Бактериологийн шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд хордлого авсан эсэх нь илэрдэг гэсэн. KFC-д хордоод ХӨСҮТ-д надтай цуг эмчлүүлж байсан хүүгийн шинжилгээний хариу бактер илрээгүй гэж гарсан гэсэн. ХӨСҮТ-д итгэхгүй байна. Би одоогоор “Гранд мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. KFC энэ хугацаанд уучлал гуйх нь бүү хэл нэг ч удаа холбогдсонгүй. Миний хувьд үүнд маш гомдолтой байгаа. Гаднын хэвлэлүүдэд энэ талаар мэдэгдэхээр бэлтгэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж