Голаны өндөрлөг албан ёсоор Израилын газар нутаг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Голаны өндөрлөг албан ёсоор Израилын газар нутаг боллоо

Голаны өндөрлөг албан ёсоор Израилын газар нутаг боллоо
An Israeli flag is seen placed on Mount Bental in the Israeli-annexed Golan Heights on May 10, 2018. Israel's army said it had carried out widespread raids against Iranian targets in Syria overnight after rocket fire toward its forces it blamed on Iran. (Jalaa Marey/AFP/Getty Images)

Олон жилийн турш маргаантай байсан Голаны өндөрлөгийг Израилын газар нутаг болохыг албан ёсоор зарласан тунхаг бичигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.03.25/ гарын үсэг зуржээ. Энэхүү үйл явдал нь Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд болсон юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийг аль эрт гаргах ёстой байсныг дурдаад хоёр орны харилцаа өргөжин тэлж байгааг магтан сайшаасан байна. Израилын ерөнхий сайд уг шийдвэрийг тус улсын хувьд “түүхэнд тэмдэглэхүйц дипломат ялалт” боллоо хэмээн цохон тэмдэглэжээ.

Харин уг шийдвэрийг сонссон Сири улс АНУ-ыг улсынх нь тусгаар тогтнолд бүдүүлгээр халдлаа хэмээн буруушаасан мэдэгдэл гаргасан байна. ОХУ ч мөн энэ асуудалд АНУ-ын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Голаны өндөрлөг нь 1967 он хүртэл Сирийн нутаг дэвсгэр байсан бөгөөд Израиль 1967 онд “Зургаан өдрийн дайн”-аар эзлэн авч, 1981 онд өөрийн газар нутаг хэмээн зарласан юм. Үүнийг НҮБ-аас эсэргүүцэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Голаны өндөрлөгийг Дамаскт эргүүлэн өгөх, хуулиа цуцлахыг Израил улсаас шаардаж байсан. Энэ асуудал Сири, Израилийн харилцаанд томоохон сэв суулган, одоо ч  хөндүүр сэдэв болсоор ирсэн.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж