Ц.Нямдоржид нотлох баримт байгаа бол шүүхэд өгөх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржид нотлох баримт байгаа бол шүүхэд өгөх хэрэгтэй гэв

Ц.Нямдоржид нотлох баримт байгаа бол шүүхэд өгөх хэрэгтэй гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ сарын 21-нд С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн талаар мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг хэргийн талаар нотлох баримт байгаа бол шүүх, прокурорт хандан хэргийг шалгуулахыг шаардан хуульч Н.Ариунболд өнөөдөр /2019.3.26/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын гишүүд шүүхийн гаргасан шийдвэр рүү дайрсан мэдээлэл хийж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрсөн, Үндсэн хуульд нийцэхгүй, шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон оролдлого гэж үзэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн шиг эрүүдэн шүүсэн, 1937 он давтагдсан зүйлийн нотлох баримт байгаа бол Засгийн газар, намын бүлэгт бус шүүх, прокурорт хандах шаардлагатай.   Ардчилсан эрх зүйт оронд нэг ч иргэн хэлсээр шийтгэгдэх ёсгүй. Шүүх, прокурорт хандалгүйгээр Засгийн газар, намын бүлгийн хуралдаанд танилцуулж байгаа нь хуульд нийцэхгүй, шүүхийн бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нотлох баримт байгаа бол шүүх, прокурорт яаралтай хандахыг шаардаж байна” гэлээ.

Эргэн сануулахад, Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ сарын 21-нд мэдэгдэл хийхдээ “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж