Дэлхийн монголчуудын IV чуулга уулзалтад тунхаг бичиг хүргэхээр Улаанбаатар хотоос мордсон гурван баатар товлосон өдрөө ОХУ-ын Буриад улсын нутагт хүрснээр тус чуулга уулзалтын нээлтийн ажиллагааг эхлүүлсэн байна. Чингис хааны үеэс улбаатай элч довтолгох ёсыг ийнхүү сэргээсэн нь дэлхийн монголчуудын IV чуулга уулзалтын нэгэн өвөрмөц сюрприз болж чадсан гэнэ. Мөн тунхаг бичиг өвөртөлсөн баатрууд чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээний хамгийн хүндтэй зочид байжээ.
Эртний баатар эрийн дуулга өмсөн довтолгосон гурван баатар Улаанбаатараас-Улаан-Үд хүртэлх замыг туулахдаа 25 км тутамд морио юүлж байжээ.
Г.Дарь