Энхтайван, Чингисийн өргөн чөлөөг түр хугацаагаар хязгаарлана гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Энхтайван, Чингисийн өргөн чөлөөг түр хугацаагаар хязгаарлана гэв

Энхтайван, Чингисийн өргөн чөлөөг түр хугацаагаар хязгаарлана гэв

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён,  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар 2019 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Харин өнөөдөр /2019.03.26/ Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамуудад хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ. Мөн айлчлалын үеэр хийгдэх зам зохицуулалтын мэдээллийг цаг тухайд нь Тээврийн цагдаагийн алба болон ЦЕГ-ын албан ёсны цахим хуудас, нүүр номоор цаг тухайд нь мэдээлэх ажээ.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж