"Гадны лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулдаг"

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

"Гадны лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулдаг"

"Гадны лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулдаг"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.  Хэлэлцсэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт  асууж хариулт авсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:

-ААНОАТ-ын талаар тодруулмаар байна. Энэ талаар одоо хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр буруу зөрүүтэй мэдээлэл гараад байна. Хоёрдугаарт олж буй орлогоос нь хэдэн хувийн татвар авах юм бэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Бидний тооцооллоор 2019 онд ТЭЗҮ-д тусгагдсанаар 11 тонн алтны таван хувийн 46.8 тэрбум рояалти авна. Роялтигаас гадна 10 гаруй татвар авдаг. Тухайлбал газрын татвар, усны татвар, ААНОАТ, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар гэх мэт 10 гаруй татварын төрөл бий. ААНОАТ-ын 10 хувь, гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой тохиолдолд 25 хувийн татвар оногдуулах зохицуулалт бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:

-Алтны компаниудад хөнгөлөлт олгож байгаа гэж би хувьдаа ойлгосон. Би уул уурхай, алтнаас хол хүн л дээ. Жижиг, дунд үйлдвэр талын хүн болохоор сайн ойлгохгүй байна. Тиймээс л хариулт нэхээд  байна л даа гэхэд,

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН хариулт өгөв. Тэрбээр "Би яамныханд  тусалъя даа. Уг нь Ж.Ганбаатар гишүүн маш зөв асуулт асуусан. Учир нь Ашигт малтмалын тухай хуультай холбоотой рояалти татварт өөрчлөлт орж байгааг олон нийт сонсоод алт олборлогч компаниудын ААНОАТ-тай андуурч ойлгоод байгаа юм. Тийм зүйл байхгүй. ААНОАТ яригдвал энэ нь өөрөө Татварын хуультай холбогдоно.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Өнөөдөр алтны нөөц ямар байна вэ. Шороон ордуудад ямар бодлого хэрэгжиж байна вэ. Алтаа цэвэршүүлээд гаргах нь зардал бага тусдаг гэж би сонссон.  Алт цэвэршүүлэх үйлдвэр барих асуудал юу болсон бэ. Хэдэн жилийн өмнө Алт цэвэршүүлэх үйлдвэр барих нь эдийн засгийн хувьд ашиггүй гэж ярьдаг байсан. Энэ талаар хийсэн тооцоолол байна уу. Мөн алт олборлодог иргэд болон ААН-үүд яаж ажиллаж байна вэ. Эх оронч тушаалт, эх оронч татвар гэж ихэд ярьцгаадаг. Алтыг монголын хөрснөөс олборлоод монголдоо тушаавал ийм  ийм ач холбогдолтой, хэрэв та Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж  магадгүй  хууль бусаар авч гарах гэж байгаад хил дээр баригдвал хариуцлагын тогтолцоо нь ийм гэдэг ухуулах ойлгуулах ажил нь хэр явагддаг вэ. Бодлогын талаар мэдээлэл өгөөч. Хууль бусаар авч гарах гэж байгаад хил дээр баригдвал ямар ял оногдуулдаг вэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

-"Алт 2" хөтөлбөр хэрэгжих үед долоон  тонн алт авч байсан. 2005 онд 15 тонн алт авч байсан. 68 хувийн татвар хэрэгжсэн таван жилийн хугацаанд хоёр тонн хүртэл буурсан. 2010-2013 онд алт тушаалт 2-5 тонноор өссөн.  2014 оны нэмэлт хуулийн өөрчлөлтөөр алтны татвар 2.5 хувь болсон. Энэ үеэс эхлэн 2018  он хүртэл таван тонноос 22 тонн  хүртэл алт тушаасан.  Татварын ачааллаас хамаарч алтны олборлолт нэмэгдэж эсвэл буурч байна. Тиймээс татварын ачааллаа тогтвортой байлгавал бид тогтвортойгоор алтаа худалдан авах боломж бүрдэнэ гэдэг нь судалгаагаар гарсан.  2010-2018 оны хооронд 204 кг алтыг хууль бусаар хилээр гаргахыг завдсан. Энэ төрлийн үйлдэлтэй бид тэмцэж байгаа. Эрүүгийн хуульд энэ талаар тодорхой заалт оруулах саналуудаа бэлтгэж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд яамнаас болон Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь эдийн засагт ач холбогдолтой гэж үзэж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Уул уурхайн яамыг ажлаа сайн хийгээсэй гэж хүсч байна. Миний ажигласнаар Уул уурхайн яам сайн ажиллахгүй байна. Сүүлийн жилүүдэд Ашигт малтмалын тухай хуульд гадна, дотнынхны лоббигоор нэмэлт  өөрчлөлт оруулж ирдэг болохоос биш бодлогын чанартайгаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хяналт тавьдаг зүйл байхгүй болсон. Өнгөрсөн жил гэхэд 13 тонн алт тушаагдана гэж тооцоолж байтал бараг нэг дахин нугалж 22 тонн алт тушаагдсан байна. Энэ жил 11 гэж төсөөлж байгаа ч хэд тушаагдахыг мэдэхгүй.  Та нар ийм зөрүүтэй уулын ажлын төлөвлөгөө баталж яадаг юм.Хэрэв тушаах ёстой алтаа тушаахгүй бол хариуцлага тооцдог механизм байх ёстой. Алт тушаалтыг зөвхөн татвартай холбон тайлбарлаад байна. Энэ буруу шүү, нэг хүчин зүйл нь. Ялангуяа үндсэн ордоо хянаж чадахгүй байх боломжгүй. Ашиглаж байгаа химийн бодисоор нь хянана. Тэгтэл та нар хил гаргаад алдаж байгаа мэтээр лоббинд ороод л ингэж ярьж байгаа. Уул уурхайн яам хяналтаа сайтар тавьж,  ажлаа сайн хий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж