Г.Мөнхсүлд: Дасгал хөдөлгөөн хийж байхдаа хоол хүнснээсээ уургаа нөхөх нь хамгийн зөв

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Г.Мөнхсүлд: Дасгал хөдөлгөөн хийж байхдаа хоол хүнснээсээ уургаа нөхөх нь хамгийн зөв

Монголын эргэлтэд дугуйн холбооны тэргүүн “Сүлд Спиннинг”-ийн үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч Г.Мөнхсүлд-тэй ярилцлаа.


– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн дахинд Спиннинг нь орчин үеийн энтертайнмент, зугаатай, уйдахааргүй, эрч хүчтэйгээр жингээ хасдаг спорт гэж тодорхойлогдоод байгаа. Урин дулааны улирал ирж байгаа энэ үед охид бүсгүйчүүд гэлтгүй бүх насныхан өвөлжин хураасан тарга тэвээрээ эмх цэгцэнд нь богино хугацаанд оруулах гэж эргэлтэд дугуйн спортыг сонгож хичээллэдэг болсон. Уг спортоор хичээлэх давуу тал нь юу вэ?

-Спиннинг нь богино хугацаанд жин хасдаг спорт. Бусад спортоос ялгарах давуу тал нь биеийн бүх булчинг зэрэг ажилуулдаг. Спиннингээр хичээллэхэд суларсан арьс булчингууд чангарч, хөдөлгөөний дутагдал, ууц нурууны шохойжилтоос сэргийлэх, зүрх, даралт, бодисын солилцоог хэвийн байлгах, дотор өөхлөлтийг шатаах, сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэх, үе мөчний шингэнийг хэвийн байлгах гэх мэт олон талын ач холбогдолтой. Мөн маш богино хугацаанд стресс тайлдаг. Фитнесээр хоёр цаг хичээллээд гаргах энергийг 45 минутын хугацаанд зарцуулдаг.

– Эрүүлээр жингээ хасах гол үндэс нь эрүүл зөв хоололт, идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж ярьдаг. Бүсгүйчүүд маань маш богино хугацаанд үр дүн харах гээд хэт их дасгал хөдөлгөөн хийж хоолоо сойдог. Энэ тал дээр та зөвлөгөө өгнө үү? Эрүүлээр жингээ хасах гол арга нь юу юм бэ?

-Маш зөв асуулт байна. Эрүүл жин хасалтын гол нууц нь 80% нь хооллолт, 20% нь дасгал хөдөлгөөн байдаг. Энэ зарчмыг жингээ хасах гэж байгаа бүсгүйчүүд алдагдуулж болохгүй. Өдөрт 1 цагийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг заавал хийх ёстой. Дасгал хөдөлгөөнийг олон цагаар хийснээр биеийн эрдэс бодис, амин дэм, уураг алдагддаг. Цаашлаад жин зогсох, ядрах, сульдах, архаг хууч өвчин хөдлөх зэрэг сөрөг нөлөө илэрдэг. Иймд заавал дасгал хөдөлгөөн хийж байхдаа уургаар баялаг хүнсийг сонгож зөв хэрэглэх ёстой.

– Жингээ хасч байгаа бүсгүйчүүдэд уургаар баялаг ямар хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөх вэ?

-Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн хийхээсээ өмнө нэг цагийн өмнө хоол идэх ёстой. Мөн нэг хоолны дэглэмийг хэт удаан барьж болохгүй. Өдөр бүр уургаар баялаг өөр өөр хүнсийг сонгож хэрэглэх ёстой. Тэр дундаа сүү сүүн бүтээгдэхүүн. Сүү сүүн бүтэгдэхүүн дотроо аарцыг сонгож хэрэглэх нь оновчтой. Учир нь аарц нь уургаар баялаг, илчлэг өндөр хүнс. Иймд жингээ хасах гэж байгаа болон жингээ барьж байгаа хүмүүст хамгийн зөв сонголт болно. Хоёрдугаарт төрөл бүрийн ногоон өнгөтэй хүнсний ногоо, мөн үр тариаг хэрэглэх хэрэгтэй. Жингээ хасах гэж байгаа хүний хувьд энгийн хөдөлгөөн хийж байгаа хүнээс 2-3 дахин их энерги зарцуулдаг. Иймд уургаа дээрх хоол хүнсээр нөхөх боломжтой.

– Сүүлийн үед жингээ хасахаас гадна залуучууд фитнесээр тогтмол хичээллэж, булчингийн масс нэмж, булчинлаг биетэй болохыг хүсдэг болсон. Энэ үед нэмэлтээр уургийн бэлдмэлийг их уудаг болжээ. Үүнийг дагаад хэт их уураг ууж, эрүүл мэндээ алдах үзэгдэл гарах болсон байна. Энэ тал дээр таны бодол?

-Уураг уувал гоё биетэй, булчинлаг болно гэсэн буруу ойлголт байгаа. Булчингийн масс нэмэхийн тулд заавал уургийн бэлдмэл уух ёсгүй. Уургийг аль болох хоол хүнснээс авах нь зөв. Ойр ойрхон зөв хооллох хэрэгтэй. Булчингийн масс нэмэгдүүлж, жингээ хасахын тулд хоолоо хасаж, уургийн бэлдмэлийг түлхүү уух хандлага их байна. Үүнийс болж, булчин задрах, ходоос гэдэс эвгүйрэх, ядарч сульдах зэрэг сөрөг үзэгдэл их гарч байгаа. Нэмэлт уураг уухдаа заавал багш, эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх ёстой. Дур мэдэн огт ууж болохгүй. Харин эсрэгээрээ тогтмол өдөр бүр сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зөв. Миний хувьд тасралтгүй 3 жил эргэлтэд дугуйн спортоор хичээллэж байна. Өдөр бүр олон цагаар хичээллэдэг. Энэ хугацаанд би уургаа сүү сүүн бүтээгдэхүүн бусад хоол хүнсээрээ дамжуулан авдаг. Тэр дундаа хичээл эхлэхийн өмнө аарц ууж амин дэмээ нөхдөг. 60 минут хичээллэснийхээ дараа мөн нэг аяга аарц уудаг. Ингэснээрээ хөлсөөр гаргасан шингэнээ нөхөхөөс гадна, кальци, амин дэмээ нөхөж, эрч хүчтэйгээр дараагийн цагийн хичээлээ эхлүүлдэг. Эргэлтэд дугуйн спортоор хичээллэж байгаа хүн өдөр бүр аарц ууж байх хэрэгтэй. Шавь нартаа ч ингэж зөвлөдөг.  Би Зөв аарцны ундааг хэрэглэдэг. Цаг зав багатай үед хэрэглэхэд их хялбар байдаг. Одоо Зөв брэндийн аарц найруулж ууддаг авсаархан савлагаатай болсон байна лээ.

– Та дасгал хөдөлгөөн хийж байхдаа заавал шингэнээ нөхөх ёстой гэдгийг яриа болгон дээрээ анхааруулж, зөвлөж байна. Дасгал хөдөлгөөн хийж байхдаа шингэнээ нөхөхгүй бол ямар эрсдэл дагуулах вэ?

-Биеийн хүч их гаргах үед бие организм хэт халалтаас хөлс гаргах замаар сэргийлдэг. Хөлсөөр алдаж буй энэ шингэнийг нөхөхийн тулд бид ердийнхөөсөө их хэмжээний шингэн уух шаардлагатай болдог. Тэгэхээр хэрвээ ус уухаа мартаад дээр нь орчны өндөр хэм, агаарын их чийгшил, ердийнхөөс их хэмжээний хүч гаргах зэргийг нэмэхийн бол фитнес клуб байтугай бассейнд орж байсан ч шингэний дутагдалд орж болохыг анхаарах хэрэгтэй. Шингэний дутагдал нь бие организмын чадварыг бууруулдаг. Хөнгөн хэлбэрийн буюу дөнгөж 2 хувийн шингэн алдалт хүртэл анхаарал сарниулах, биеийн ерөнхий байдал болон богино хугацааны ой тогтоолт муудах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Бага зэргийн шингэн алдалтын үед эрч хүчгүй, идэвхтэй бус болж ямар нэгэн үйлдэл хийх сэдэл буурдаг тул биеийн хүчний ямар нэгэн дасгалыг гүйцэтгэхэд хэцүү, хүнд байдлаар төсөөлдөг байна. Бэлтгэлийн эрч сулрах, булчингийн тэсвэр багасах хамгийн түгээмэл шалтгаан бол мөн л шингэний дутагдал байдгийг бодууштай. Шингэний түвшинг зохих түвшинд барьснаар булчинг хүчилтөрөгч, эрдэс бодисоор хангахын тулд зүрх хэт ачаалал үзүүлэх шаардлагагүй болно. Мөн хоногийн түвшинд шингэний дутагдал дөнгөж 1 аяга буюу 250 мл ус байхад л бодисын солилцоо 3 хувиар багасдаг болохыг турахын тулд бэлтгэл хийдэг хүмүүс анхаарвал зохино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж