“Мах шулах, ангилах ур чадвар”- ын уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

“Мах шулах, ангилах ур чадвар”- ын уралдаан боллоо

“Мах шулах, ангилах ур чадвар”- ын уралдаан боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Траст трейд”ХХК-тай хамтран “Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.

“Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдаан нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны “Манлай үйлдвэр” болох “Траст Трейд” ХХК ивээн тэтгэж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000-2005 нэвтрүүлсэн ангилсан махны үйлдвэрийн байранд зохион байгууллаа.

Уралдаанд Мах Импэкс ХК, Мах Маркет ХХК, Траст Трейд ХХК, Хүнс комплекс ХХК, ХКҮ ХК, Хос гарьд ХХК,  Ану болор ХХК, Саян -Уул ХХК, Мах экспорт ХХК гэсэн нийт 9 аж ахуйн нэгжийн ажилчид оролцож ур чадвараараа өрсөлдлөө.

Тус уралдаанаар Олон улсын болон Монгол улсын мах шулах, ангилах стандарт, технологийн зааврын дагуу үхрийн гуяны махыг эхлээд гадаргуугийн механик цэвэрлэгээ хийх, цул мах, булчингийн дагнасан хэсгүүдийг хэрчиж, эсгэж гэмтээгээгүй байх, мах, хаягдлыг зөв ангилсан болон гарцын хэмжээ, шулах, ангилах багаж хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх, иж бүрдэлт, техник ажиллагаа, ажлыг эхнээс нь дуустал гүйцэтгэсэн хугацаа, хувийн хамгаалах хэрэгслэлийн бүрдэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн Мах боловсруулах салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн  мэргэжлийн комисс шалгарууллаа гэж нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж