Үнэгүй алт өгөх автобус

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Үнэгүй алт өгөх автобус

Хятад улсад алтаар хийсэн том хэмжээний автобус бүтээжээ. Энэхүү автобусыг Хятадын эрдэнийн чулууны компани болох SJONO бүтээсэн ба өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хятадын Жинан хотын Шаньдун мужид анх удаа  танилцуулсан байна.

Автобусны гадна тал нь алтаар хучигдсан ба дотор талыг ч мөн адил алтаар чимэглэсэн ажээ. Уг автобус үнэ 5 сая юанийн (1,584,000,000₮) үнэтэй байна.

Автобусны дотор талд алтаар хийсэн саваа ба бөгжийг нуусан бөгөөд хэрвээ автобусанд суусан хүн тэднийг олвол урамшуулал болгон авах ажээ.

Б.БИЛГЭЭ

Эх сурвалж: insight.co.kr

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж