Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ | News.MN

Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

АНУ-ын Мэйн мужийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгийн есөн сувилагч бүгд ойролцоо хугацаанд буюу 2019 оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд төрөх юм байна. Эрүүл мэндийн төвийн захиргаа өөрсдийн албан ёсны цахим хуудсандаа бие давхар сувилагчдынхаа зургийг нийтэлж, удахгүй ээж болох гэж буйд нь баяр хүргэсэн нь маш олон хүнд хүрсэн байна.

“Нэг өдөр бидний нэг жирэмсэн болсноо хэлэхэд бүгд л ар араасаа би ч бас жирэмсэн гээд л хэлцгээсэн. Тухайн үед үнэхээр хөгжилтэй байсан. Энэ бол хамгийн сайхан дурсамж” хэмээн сувилагч Эрин Грэниер ярьжээ.

Эмнэлгийн захиргаанаас ирэх зун ажилчдын хүрэлцээний талаар асуухад “Бүү санаа зов бидэнд төлөвлөгөө байгаа” хэмээн хариулсан байна. Мөн сувилагчид бүгд төрөх хүртлээ  сайн дураараа бие биеэ дэмжин ажиллахаар болсон байна. “Өөрсөдтэйгөө адилхан бие давхар эмэгтэйчүүдтэй харилцана гэхээр сайхан санагдаж байгаа. Тэдэнтэй яг адил зүйлийг мэдэрч байгаа учир үйлчлүүлэгчдээ илүү ойлгож ажиллана гэж бодож байна” гэж сувилагч Аманда Спэр хэлжээ.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-26 202.70.41.194

2019 онд гадаадад бакалавр, магистр, докторын сургалтанд явах хүмүүст зориулж гадаадын их сургуулиудад уншигддаг ерөнхий эрдмийн лекцүүдийг ойлгох, сонсох, бичих чадваруудыг эртнээс төлөвшүүлэх, цагтаа лекцээ ойлгож сурах чадварыг эзэмшүүлэхэд зориулж бодит материалуудад тулгуурласан сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр явуулж байна. 99922603

Avatar

иргэн 2019-03-26 203.217.139.225

ха ха ха ямар инээдтэй, сонин юм бээ

Avatar

Зочин 2019-03-26 58.230.1.35

Овоо чалхтай этгээд юм гээч хаха 9 хүүхнийг жирэмсэн болгодог.

Avatar

tasgiin erhlegch 2019-03-26 122.201.22.213

bi buruuguie

Avatar

Зочин 2019-03-26 103.10.22.76

Тасгийн эрхлэгч Жоржийн 3 шөнийн бүтээл гэнэ ээ

Avatar

зочин 2019-03-26 202.21.98.166

Нэг хээлтүүлэгчтэй юм биш үү

Avatar

Paвcaл 2019-03-26 174.216.36.91

Тасгийн эрхлэгч ганц бие залуу буруутай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж