Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

Төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

АНУ-ын Мэйн мужийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгийн есөн сувилагч бүгд ойролцоо хугацаанд буюу 2019 оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд төрөх юм байна. Эрүүл мэндийн төвийн захиргаа өөрсдийн албан ёсны цахим хуудсандаа бие давхар сувилагчдынхаа зургийг нийтэлж, удахгүй ээж болох гэж буйд нь баяр хүргэсэн нь маш олон хүнд хүрсэн байна.

“Нэг өдөр бидний нэг жирэмсэн болсноо хэлэхэд бүгд л ар араасаа би ч бас жирэмсэн гээд л хэлцгээсэн. Тухайн үед үнэхээр хөгжилтэй байсан. Энэ бол хамгийн сайхан дурсамж” хэмээн сувилагч Эрин Грэниер ярьжээ.

Эмнэлгийн захиргаанаас ирэх зун ажилчдын хүрэлцээний талаар асуухад “Бүү санаа зов бидэнд төлөвлөгөө байгаа” хэмээн хариулсан байна. Мөн сувилагчид бүгд төрөх хүртлээ  сайн дураараа бие биеэ дэмжин ажиллахаар болсон байна. “Өөрсөдтэйгөө адилхан бие давхар эмэгтэйчүүдтэй харилцана гэхээр сайхан санагдаж байгаа. Тэдэнтэй яг адил зүйлийг мэдэрч байгаа учир үйлчлүүлэгчдээ илүү ойлгож ажиллана гэж бодож байна” гэж сувилагч Аманда Спэр хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж