Өнөөдөр зарим замыг түр хаана

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр зарим замыг түр хаана

Өнөөдөр зарим замыг түр хаана

БНСУ-ын Ерөнхий сайд айлчилж байгаатай холбогдуулан өнөөдөр /2019.03.26/ 15.00 цагийн үед Төв талбайн арын замыг түр хаана гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Төрийн айлчлалтай холбоотойгоор өнөөдөр дараах замууд ачаалалтай байх бөгөөд хамгаалалт зохицуулалт хийх юм байна. Тодруулбал, Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамуудад хамгаалалт, зохицуулалтууд хийх юм.

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр хаах замын хөдөлгөөний талаар мэдээлэл хийсэн юм. Тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхтбат "БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийж байна. Өнөөдөр буюу 26-ны өдөр замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Мөн зарим цэгт явуулын станц ажиллаж байгаа. Чингисийн өргөн чөлөө буюу Төрийн ордны баруун, зүүн талын зам, их сургуулийн гудамж, Шангри Ла зочид буудал орчим, Олимпийн гудамж ба төв зам байнгын ачаалал авна. Түүнчлэн Гэсэр сүм, И мартаас Залуучуудын зочид буудал хүртэлх замууд ачаалал авах тул алсын сийрэгжүүлэлтийг хийнэ" гэдгийг онцолсон юм.

Онцлоход, Олимпийн гудамжийг Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан түр хаасан тул гацаа түгжрэл үүсгэж байгаа тул тэр зам руу орохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж