Өнгөрсөн бямба гаригийн буюу энэ сарын 25-ны орой Оросын төв телевиз болох РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг гарав. С.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай билээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр нартай ярилцлага хийж байжээ. Тэрээр “Дэлхийн хоёрдугаар дайны мартагдсан холбоотнууд” ном бичиж хэвлүүлсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагын үеэр Аугаа Эх орны Дайны үед Монголоос Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, монгол-оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндөв.
Л.ХАНГАЙ