Шувууны аж ахуйгаас гарч байгаа сангасыг бордоо болгох технологийг судлах, нутагшуулахтай холбоотой цогц туршилт хийх зорилгоор НВЦ групп болон Хөдөө Аж Ахуй Их Сургууль хамтран “Сангасыг шим бордоо болгох” судалгааны төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн хүрээнд органик бордооны технологийг Монголд хэрхэн нутагшуулах, ургацын гарцыг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг алдагдлыг зогсоох, хүлэмжийн хийг бууруулахад үзүүлж байгаа үр нөлөөллийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц судалгааг хийх юм.
НВЦ группын Баян өндөгний үйлдвэрээс гарах сангасыг ашиглан жилдээ 11-22 мянган тонн органик бордоо үйлдвэрлэх боломж дээр тулгуурлах уг судалгааг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нар хийх бөгөөд цаашид бордоо үйлдвэрлэх технологи, нөү-хау талаас Нидерландын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (Wageningen), үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тал дээр Нидерланд улсын DORSET компани хамтран ажиллахаар болсон байна. Дашрамд дурьдахад Нидерланд улс нь шувууны сангасаар хийсэн бордооны гол үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 70 гаруй улсад энэ төрлийн бордоог экспортолдог.
Уг төслийн үр дүнд үйлдвэрлэгдэх бордоо нь:
- Органик ямар ч химийн нэмэгдэлгүй
- Бордооны өртөг импортын бордооноос 3-3.5 дахин бага байна.
- Хөрсний үржил шимийг онцгой дэмжинэ. (азотоор баялаг, 1 тонн сангасанд 40 кг азот агуулагддаг.)
- Европын сүүлийн үеийн технологи, нөу-хауг ашиглана.
- Шинжлэх ухааны үндэстэй туршилт, судалгааны дүнд орон нутгийн уур амьсгал хөрсөнд тохируулан нутагшуулна.
Холбоотой мэдээ