Залуу дугуйчид нэгдэж Туулыг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Залуу дугуйчид нэгдэж Туулыг цэвэрлэжээ

Ундны усны эх үүсвэр болох Туул голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Залуу дугуйчин клуб”, Каннондале дугуйн дэлгүүр хамтран “Хатан Туул голоо хайрлан, хамгаалъя” аянаа гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Залуус хог түүхийн зэрэгцээ эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, байгальд ээлтэй эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан байна. Цэвэрлэгээнд 40 гаруй залуус оролцож,  200 орчим шуудай хогийг цэвэрлэжээ. Хог түүхэд шаардлагатай багаж хэрэгслүүдийг клубын гишүүд дэмжигчдийн тусламжтайгаар худалдан авчээ. Туул голоо цэвэрлэж, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилго дор нэгдсэн залуус цэвэрлэх газраа хүртэл унадаг дугуйн цуваагаар явж , иргэд хамгийн их амардаг хэсгүүдийн хог хаягдлыг  цэвэрлэсэн байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж