Иргэд төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан хялбар үйлчлүүлж байна | News.MN

Иргэд төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан хялбар үйлчлүүлж байна

Иргэд төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан хялбар үйлчлүүлж байна

Иргэд төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан хялбар үйлчлүүлж байна

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжийг бүрдүүлсэн.

Өнгөрөгч оны 12 дугаар сард Төрийн банк нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжийг харилцагчдадаа олгосон билээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, 7-н буудал, Мишээл салбарын нийт 36 цонхонд Төрийн банкны ПОС төхөөрөмжөөр үйлчилж байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагын бүх төрлийн татвар, тусгай зөвшөөрөл, архивын лавлагаа, ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт гэх мэт Төрийн үйлчилгээ авахдаа банкинд очихгүйгээр шууд төлөх боломжтой байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hudlaa aashaal 2019-03-26 202.179.27.126

Yag odoo Dunjingarav deer Ulaanbaatar bankind oocherlool zogscheen yaah gej ingej hudlaa bichdeg yum bee

Avatar

Зочин 2019-03-26 139.5.218.64

Одоо ч банкных нь очер дийлдэхгүй хэвээрээ байна ш дээ. Гадаад паспорт гэх мэт хүн ихтэй үйлчилгээндээ наадхаа нэвтрүүлээч.

Avatar

Bayar hurgeye 2019-03-26 66.181.167.190

Ali ert l ingeh baisan yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж